8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаярын шунал хэзээ дуусах вэ?

2017-05-05 16:14:19

Монгол төрийн гурван өндөр албан тушаалыг хашсан цор ганц хүн байдаг нь Н.Энхбаяр. Оймсоо гозолзуулан алга болсон цагаас хойш ард түмэн түүний талд орж, өмгөөлөх болсон нь гэнэн итэмтгий, монгол түмний уужуу ухаанаас л ундран гарах сэтгэл юм. Энэ их сэтгэлийг МАХН-ын дарга Н.Энхбаяр овжноор ашиглаж, өөрийнхөө улстөрийн амьдралд оршин тогтнох түшиг тулгуур, багана болгож иржээ. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж буй. 

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлын төлөө улайран зүтгэж, уухилан тэмцэж байгаа шалтгаан нь шунал, хүслээ үл барьж тэвчихийн зовлонд оршиж буй. Нөгөө л нэг хүний хаанчлалын үеэ эргэн санагалзаж, “дарга аа, дарга аа” гэж дуудуулахын төлөө үхэн хатан зүтгэж байгаа нь энэ. Тэр их шунал хүсэлдээ монголын ард түмний зөөлөн сэтгэлийг жишим ч үгүй ашиглаж байгаа нь үнэндээ л таалагдахгүй байна. Монгол төрийн өндөр албан тушаалыг бүгдийг нь хашсан хүн хуулиа мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж, хуульд үндэслэж гарсан Шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаа нь түүний ямар хүн бэ гэдгийг бэлхнээ илтгэнэ. 

Дээрээс нь шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ард түмний нэрээр түрий барьж, жагсаал цуглаан хийж, олныг бужигнуулж байгаа нь Ерөнхийлөгч байсан хүнд хэр зохих юм болдоо. Иймэрхүү үйлдэл нь Ерөнхийлөгч байсан хийгээд нэр дэвшихээр горилж байгаа хүний гаргах зан авир лав биш байлтай. Монголын ард түмэн таныг хангалттай хамгаалсан. Та ч хангалттай хамгаалууллаа. Эцэст нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан таны энэ их шунал хүсэл хаана хүрээд дуусах вэ гэдгийг л асуумаар байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
М энхболд, х баттулгын шунал бас хэзээ дуусах бол албан тушаал эрх ямбанд дурлагсад бүгд ижил зорилготой тэдэнд эх орноо гэсэн сэтгэл хэзээ ч байгаагүй ардчилал ялснаас хойш .!!!
2017/05/06 59.153.112.244
zochin
odoo bol yum hiihguiee osool avah gej bgaa bhaa yanaa ene ard tumen er ni
2017/05/06 202.21.106.108
Tuya
Nere bichegvi niitlel bn.enxbayr dargin ved amidral iim bgagvi.garasai bi l xuwida demjini
2017/05/06 202.70.46.221
зочин
Чадаж бгаа юманд арга бхгүй дэмжинэээээ
2017/05/05 103.229.120.89
шударга иргэн
шунал бишээ дарга байхад нь далдагандах хүмүүсийнхэн эцсийн үр дүн хүнийг ийм болгожээ одоо маш сайн ухаарсан алдаагаа засаж эх орон ард түмнээ бодох цаг нь болжээ ядахдаа үхэхдээ нэр цэвэр байх
2017/05/05 202.9.42.11
  • Recent
  • Most Read
  • Most Comment