8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын говиос гаралтай шуурга Хятадын хойд хэсгийг бүрхжээ

2017-05-05 15:55:12

Хятадын хойд нутгийг бүрхээд байгаа элсэн шуурга өнөөдөр үдээс хойш Шанхай хотод хүрэхээр байна. Шанхай хотын захиргаа энэ тухай иргэддээ мэдээлж, Бямба гарагийн өглөө хүртэл үргэлжлэхийг анхааруулжээ.Элсэн шуургыг Монголын говиос гаралтай гэж үзэж байгаа ба хойд туйлын хүйтэн салхи хүч нэмж байгааг Бээжингийн Цаг Уурын Төвийн мэргэжилтэн Жан Бихуй ярьсан байна.

Асар том элсэн шуурга Хятадын 10 муж, том хотуудыг нөмөрсний дотор Бээжин, Тяньжин хотууд багтсан юм. 1.6 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг бүрхэж байгаа нь Хятадын газар нутгийн 15 хувь болж байгааг Синьхуа агентлаг мэдээлжээ.

Хүчтэй шуурганы улмаас Бээжингийн төвд мод унаж автомашинуудыг дарснаас замын түгжрэл үүссэн гэнэ. Мөн Хайдянь дүүрэгт тоосго унаснаас Баасан гарагийн өглөө явган зорчигч амиа алдсан тохиолдол гарчээ.Үзэгдэх орчин муу байгаагаас Бээжингийн олон улсын нисэх буудалд Баасан гарагт 38 нислэг цуцлагджээ. Өчигдөр мөн 50 гаруй нислэг цуцлагдаж, саатаад байсан юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zaraa
Yostoi saihan medee bn
2017/05/06 66.181.186.44
ихтугтан
Bolj minii nutagiin gazar shoroogoor oroldwol hun baitygai baigal ni hurtel temtsdegiig medtugei
2017/05/05 122.201.25.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment