8o
Улаанбаатар хот
mobile menu

Ё.Баатарбилэг: “Рио Тинто” Монголын төрд нэлээд дарамт үзүүлж байна

2017-05-05 10:31:00

Өчигдөр орой УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар о Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэрвээ энэхүү тогтоолын төсөлд тодорхой өөрчлөлт оруулахгүй бол Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай тохирсон санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болоод байгаа. УИХ-ын 29 дүгээр тогтоол хөтөлбөртэй зөрчилдсөн учраас ОУВС-аас манай хүсэлтийг хойшлуулаад байгаа билээ.УИХ-ын тогтоолын 11 дүгээр заалтад “Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслийн борлуулалтын орлогыг Монголын арилжааны банкуудаар дамжуулах”-аар заасныг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх EFF хөтөлбөртэй зөрчилдөж байна гэж үзсэн. Тэгвэл уг асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтыг эргэн харах, хүчингүй болгохоор тухай яриа хэд хоногийн өмнө гарч байсан билээ. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцээд, хөтөлбөрт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзсэн. ОУВС-тай харшлаад байгаа УИХ-ын 29 дүгээр тогтоол талаар УИХ-ын гишүүд юу гэж хэлсэн талаар мэдэлэл хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гадныхантай нийлж гадаадын хөрөнгө оруулагч гэдэг гоё юмаар хулхидаж болохгүй

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын 29 дүгээр тогтоолыг баталчихаад өнөөдөр өөрчилнө гэдэг нь төрийн бодлого хэр урт удаан настай вэ гэдгийг харуулж байна. Том ухралт юм. “Оюутолгой” компани 2 тэрбум ам.долларын борлуулалт хийчихээд 5-6 ам.долларыг татварт төлж байна. Оюутолгойн гэрээ байгуулаад 8 жил болж байна. Өдөр тутам орж ирнэ гэсэн 2-3 сая ам. доллар хаачив. Гадны хөрөнгө оруулагчид хямрал дээр яагаад орж ирэхгүй байгаа юм.

Цаашдаа хөрөнгө оруулалтаар дамжуулж өдөрт 2-3 сая ам.доллар орж ирнэ гэж ярьж байсан хүмүүсийг нэртэй устай нь зарлана. УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогчид хариуцлага тооцог. Гэтэл өнөөдөр дахиад энэ тогтоолыг өөрчилчихвөл гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ярьж эхэлж байна. Гадныхантай нийлж гадаадын хөрөнгө оруулагч гэдэг гоё юмаар хулхидаж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Гутамшигтай шийдвэр гаргах гэж байна

Гутамшигтай шийдвэр гаргах гэж байна. Эдийн засгийн туйлын хүнд нөхцөлд орсон тул ийм шийдвэр гаргах гэж байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов гэдгийг дор бүрнээ тунгаагаарай. Төсвийн орлого нь давж биелэдэг байсан улс орон гаднаас зээл тусламж авахгүй болбол дампуурах болсон шалтгаан юу вэ. Энэ бол өнгөрсөн дөрвөн жилд бодлогын алдаа гаргасантай холбоотой.

Өнгөрсөн жилүүдэд эрх барьсан Ардчилсан нам дүгнэлт хийх ёстой. Бодлогын алдааны үр дүнд гутамшигт байдалд орж байна. Хатуу болзлыг бид биелүүлж байна. Энийг эсэргүүцэх боломж алга. Ийм хүнд нөхцөлд Монголын оруулсан байна. Сангийн сайд бодит байдлыг ил тод хэл, ойлгуул. Ийм нөхцөлд улс орныг оруулсан улс төрийн намын ялгааг ойлгоосой гэж ард түмнээсээ хандан хүсэх байна.Үндэстний хувьд өнөөдөр гутамшигтай байдалд орж байна, гэсэн ч давж гарах шаардлага байна.

Х.Болорчулуун: Үнэхээр харамсалтай байна

Хэдхэн хоногийн өмнө батлагдсан тогтоол л доо. Харамсалтай нь урт насалж чадсангүй. Нэг номпанийн шаардлагаар цуцлах гэж байна. Миллиард миллиардаар нь экспортын бүтээгдэхүүн гаргаж байж өөрсдөө валютын дутагдалд орчихсон байж байна, манай улс. Үнэхээр харамсалтай байна.

Ё.Баатарбилэг: “Рио Тинто” Монголын төрд нэлээд дарамт үзүүлж байна

-Нэгэнт бүлэг дээр улс төрийн шийдвэр гарсан учраас дэмжиж таарна. Бид нухацгай ярьсан. “Рио Тинто” Монголын төрд нэлээд дарамт үзүүлж байна гэж улстөрчийн хувьд үзэж байгаа. Нөгөө талаар Монголын ард түмний ой санамж гэж юм бий. Ийм хэмжээнд хүргэх гэрээ байгуулсан, ийм байдадд хүргэсэн улс төрийн хүчин, улстөрч байгаа. Үүнийг бас битгий мартаасай. Хариуцлагын асууцал яригдах байх аа. Цаг өөр болох байлгүй. Эдийн засаг сэргэнэ.

А.Сүхбат:  Ийм баялагтай улс байж цагаан тугаа өргөнө гэдэг үнэхээр гутамшигтай байна

-ОУВС-гийн хөтөлбөрг хамрагдаад өсөн дэвжээд амжилтанд хүрсэн улс орон байдаггүй. Түүхий эдээ үнэгүй өгчихөөд эргээд тулгалтад нь ороод ноцтой шийдвэр гаргах гэж байна. Зэс нүүрсний үнэ хэд дахин нэмэгдсэн бэ. Ийм баялагтай улс байж цагаан тугаа өргөнө гэдэг үнэхээр гутамшигтай байна. Оюутолгойгоос ганц зэс биш, алт бусад үнэт металл хяналтгүй гарч байгаа. Тэгэхээр энэ “Рио Тинто” гэдэг компанитай өнөөдөр чаддаггүй юм гэхэд дараа нь бид тооцоо бодох хэрэгтэй юм шүү.

Ч.Хүрэлбаатар:  Бид хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой

-ОУВС-тай бид хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах ёстой. Доллар орж ирэхээр эсвэл гарчихаар долларьн ханш хөдөлдөггүй юм. Хүмүүсийн эдийн засаг унах нь, эсвэл сэргэх нь гэсэн хүлээлтээс болдог. Нүүрс, зэснээс болдоггүй. Би муу, сайн ч эдийн засагч хүн. Тиймээс эдийн засагч хүний хувьд эдийн засаг сайжрахад миний хувь нэмэр байх ёстой гээд хатуу байр суурьтай байгаа юм. Түүнээс биш Засгийн газрын гишүүн биш. АН-ыг эрх барьж байх үед миний хэлж байсан байр суурь одоо ч яг адилхан. Нэг нэгнээ доромжилсон үг хэлээд энэ байдлаас гарахгүй. Би өөрийнхөө байр суурь дээр хатуу байдаг хүн шүү. Тийм учраас бид хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gahai
Tuiliin haramsaltai
2017/05/06 66.181.186.44
зззззз
өгч болсон юм бас буцаагаад авч болно ш дээ монголчуудаа тэмцэх хэрэгтэй
2017/05/05 59.153.85.107
зочин
Уул уурхайн борлуулалтын орлого нь манай банкуудаар дамжиж улсын төсөвт орж ирэхгүй бна гээд хэлээд бгаа юм бишүү.түүнээс гадны хулгай нар хэдэн тэрбумын хөрөнгө оруулна уу.монголчуудад падгүй дэ
2017/05/05 59.153.114.95
ГОЁО
манай улс хэдэн малтай юум болоо.ОУВС-гаас хүүтэй зээл авахгүй бол өлсөж үхгээд байгаа юумуу
2017/05/05 103.23.51.2
зочин
энэ 65-ийг рио тинтотой цуг монголоос хөөгөөд гаргая монголчууд минй энэ арай хэтэрлээ
2017/05/05 202.9.40.18
Зочин
Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр яаж хөгжих гээд буйгаа Даваасүрэн нар хэлээд өгөл дөө, эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орнууд бүгд гадаадын хөрөнгө оруулалтаар хөгжсөн, одоо ч тийм,
2017/05/05 78.175.45.158
амжилт хүсье
АВЛИГАЧдыг цэцэглүүлэгч нэг компаний дарамтад УИХ орлоо. Монголд төрт ёс алга боллоо. Нэг л их гадны хөрөнгө оруулагчийг дэмжих юм ярьж, найр тавьсан улс төрчид л монголд олон байна.
2017/05/05 66.181.187.163