8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-аас С.Ганбаатар уу эсвэл Н.Энхбаяр уу

2017-05-05 09:18:00


МАН, АН ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ тодруулаад байгаа. Харин МАХН-аас намын дарга Н.Энхбаяр өрсөлдөнө гэж байсан ч түүний ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгаа учраас боломжгүй гэдэг хариуг Сүхбаатар дүүргийн шүүхээс өгөөд байгаа билээ. Харин хэдэн хоногийн өмнөөс С.Ганбаатар тус намаас нэр дэвшинэ гэдэг мэдээлэл гарсан ч эх сурвалжууд үгүйсгэж байсан.Харин өчигдөр МАХН-ын Бүх ард түмний үндэсний их хуралдай болж С.Ганбаатар үг хэлсэн байна. 
 С.Ганбаатар нэр дэвших магадлалтай байна. Тэрбээр МАНАН биш бол өөр аль ч намаас нэр дэвшиж болно хэмээн ярилцлага өгч байсан удаатай. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө дэвших боломжгүй учраас МАХН-ыг төлөөлөх боломжтой гэсэн хүнээ сонгож нэр дэвшүүлэх нь ойлгомжтой. 
Хэд хоногийн өмнө  МАХН-аас Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууныг өрсөлдүүлэх хувилбар яригдаж  байсан. Л.Эрдэнэчулууны хувьд 1990 оны үед НҮБ-д байнгын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын бие даасан байдлыг баталгаажуулж, Монгол, Оросын харилцааг дээд төвшинд хүргэж байсан дипломатч нэгэн. Энэ талаар О.Баасанхүү гишүүн хэлэхдээ “Манай намын дарга Н.Энхбаярт ямар нэг шалтаг гаргаж ирээд дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд вариант бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун гуайтай нэлээн олон удаа уулзаж, ярилцсан. Л.Эрдэнэчулуун гуай эцсийн хариугаа хэлээгүй байгаа. Гэхдээ бас татгалзаагүй.Нэр дэвшье гэдэг шийдвэр гаргахаасаа өмнө олон зүйлийг нягтлах шаардлага байна гэж хэлсэн” хэмээн хэлсэн тухай ярилцлага өгч байсан. Тийм учраас С. Ганбаатар биш юмаа гэхэд Л.Эрдэнэчулуун  нэр дэвших магадлалтай байна. 

С.Ганбаатарын хувьд нэлээд хурц ширүүн ярьж тэмцэгч гэдгээ өнгөрсөн хугацаанд батлан харуулсан. Гэхдээ ярьдаг мөртлөө хийдэг хүн гэвэл бас эргэлзээтэй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд С.Ганбаатар Дарханчуудын итгэлийг хүлээн гарч ирсэн ажлаа хангалтгүй хийсэн хэмээн Дарханы ард түмэн дахиж сонгоогүй. Монголд хамгийн анх фенг шуйг дэлгэрүүлж, сүлжээ дэлгүүрээрээ багагүй ашиг олсон. С.Ганбаатарыг багш гэж дууддаг хүмүүсийн ихэнхи нь эмэгтэйчүүд байдаг.
Тэрбээр 2004-2005 оны үед О.Магнай, Ж.Батзандан нартай хамт эрх баригчдыг зад шүүмжлэн иргэний хөдөлгөөнийг манлайлж байсан жагсагчдын нэг.  Эхнэр, гурван охины хамт амьдадаг. Түүний гэр бүлийн хүнийг Б.Тунгалаг гэдэг бөгөөд эдийн засагч мэргэжилтэй аж. С.Ганбаатар өмнө нь амьдрал зохиож байсан, нэг охинтой.  С.Ганбаатар одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад түүний эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байв. Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллах болсон талаар нь асуухад “Гэнэтхэн эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллана уу гэсэн урилга аваад маш их баярласан. Би улстөрд ингэж орно гэж бодоо ч үгүй. Төрийн ордонд тийм гоё хивс, мебельтэй, 24 цагийн интернэттэй, нарийн бичгээрээ цай зөөлгөдөг ажлаа золиослоод гудамжинд гараад талбай дээр гэр бариад цагдаа нартай зодолдоод явна гэдэг хэцүү шүү дээ”  гэж ярилцлага өгч байсан түүхтэй. Нэгэн цагт зөвлөх нь байсан С.Ганбаатар одоо тус намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал маш өндөр байна. С.Ганбаатар биш бол Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун эсвэл бүр намын дарга Н.Энхбаяр ч өрсөлдөх магадлалтай. Мөн үүнээс гадна  Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар мөн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БАРХАС
НАРАНГЭРЭЛЭЭС БУСАД НЬ ХЗЧТЭЙ ӨРСӨЛДӨЖ ЧАДАХГҮЙ ЭЭ
2017/05/05 103.229.123.191
ylalt
ganbaatar ylna shuu. MAN An tun muu namuud shuu. ganbaatarig 2 nam zoriud unagasan bolohoos Darkhanchuud ug ni buren demjsen.
2017/05/05 103.50.206.40
10 huvi
Ganbaatar 5 % ch avaagui,harin erdenechuluun 10 garui %iin sanal Enkhboldiig changaana daa
2017/05/05 172.58.136.56