8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар О.Баасанхүүг заналхийлсэн үү

2017-05-04 15:45:00

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр чуулганы хуралдаан дээр заналхийлэлд өртсөнөө мэдэгдэж, хамгаалалтад авахыг УИХ-ын даргаас хүслээ. О.Баасанхүү гишүүний хэлснээр Ч.Хүрэлбаатар гишүүн түүнийг заналхийлж, эцэг, эхээс заяасан нэрийг нь доромжилж гутаасан гэнэ.  Хэд хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар нар мөн л маргалдаад авсан. Тухайн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэх нэрийг шүүмжилсэн бөгөөд үүний хариуд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулт өгөхдөө “ Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэж нэртэй банк бий. О.Баасанхүү гишүүнээ нэрээр нь үйл ажиллагааг дүгнэдэггүй юм л даа. Өөрийн чинь хэлдэгээр нэрээр нь дүгнэвэл, чиний нэр хэн билээ, О.Баасанхүү. “Баасан+хүү”. Нэрээр чинь дүгнээд юм ярьж болох л юм байна ш дээ хэмээн хэлж байсан. Тус нэрний хэрүүл өнөөдрийг хүртэл намжаагүй байгаа бололтой. 
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ “Баасанхүү гэдэг нэртэй бүх хүнээс уучлалт гуйхыг шаардаж, хамгаалалтад авахыг шаардав. Мөн О.Баасанхүү хэлэхдээ “Энэ хүн Н.Энхбаяр гэдэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд унахад хоёр, гурван хоног уйлж өнжсөн, анд нөхөр нь байсан юм. Тэр ч утгаараа энэ хүний ярьж хэлж ирсэн бүх зүйлийг би мэднэ. Тиймээс энэ хүн надад уурлаж, дургүйцэж байгаад гайхаж байна. Надаас уучлалт гуй гэж зөндөө хэлсэн” хэмээн хэлэв. 

Энэ маргааны дараа УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.   
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
гайхагч
Сүржин амьтны даржин хийрхэл байна даа Хэлд орж буй бяцхан хүүхдүүд л иймэрхүү маягаар үгээр хөөцөлдөж эцэг эхдээ гомдол мэдүүлж урвагнадаг шүү. Нялх л амьтан юм шив
2017/05/04 202.9.43.230
nym
Hurel- baatar gishuun arai dendej baina. Gants Baacanhuu gishuun bish, Baacan- huu nertei irged bugd otgon shingen nertei bolj baih shiv. Buh Baacan-huu nertenguudeec uuchilalt guih ectoi
2017/05/04 202.179.25.197
kkkk
uvsiin shulaga xurlee gewel yaj bna
2017/05/04 59.153.85.67
Би би
Нэгнийхээ нэрээр оролдож суудаг хүүхэд ч ховор доо. Усан толгойтой малууд их байх юм даа гэж хэлээд зөрчлийн хуульд хамрагдая.
2017/05/04 49.0.214.224
  • Recent
  • Most Read
  • Most Comment