Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвд бага насны хүүхдээ төөрүүлж хаясан хэрэг гарчээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан хүүхдийг очиж авсан бөгөөд худалдааны төв дэх камерын бичлэгт уг хүүхдийг залуухан бүсгүй зориуд орхиж явсан дүрс үлдсэн байна.
Тодруулбал, 24 настай Ч гэгч эмэгтэй, мөн 24 настай С гэгч залуу балчир хүүхдийг зориуд төөрүүлсэн нь тогтоогдсон байна. Ч гэгч бүсгүй С гэгч найз залуутайгаа хамтран амьдрахын тулд төрүүлсэн охиноо төөрүүлж орхисон гэдгээ мэдүүлсэн байна.