8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Бэгзжав: Бурхан халдун хайрхантай холбоотой лицензүүд далд хэлбэрээр нууцлаг байдаг

2017-05-04 08:55:00

Хамаг монголын овоо, ураг удмын нэгдсэн эвлэлийг үүсгэн байгуулагч Д.Бэгзжавтай ярилцлаа. 

-Бурхан Халдун хайрхны босгын даваа, үүд мод гэж хүн явах хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Манай монголчууд эрт дээр үеэс хэзээч өвөг дээдсийнхээ шарилыг хөнддөггүй. Ёс хүндэтгэлтэй хандаж дээгүүр нь алхдаггүй байсан. Одоо ч тийм байна. Өнөөдөр Бурхан Халдун ууланд маш олон өвөг дээдсийн онгон буюу онгодууд байдаг. Бурхан Халдун уулан дээр гарна гэдэг өвөг дээсийнхээ шарил дээр гишгэж, алхаж байгаатай адил. Гэтэл энэ уулыг ухах гэж яриад явж байгаа нь үнэхээр харамсалтай зүйл. Хан хэнтий нуруунд  үүд мод  нэртэй газар бий. Үүд модноос  10 км орчим  зайд Дээд цагаан арал гэж бий. Энэ газарт жирийн ард иргэд  Хамаг монголын овоон дээр очиж төрт ёсны тахилга хийдэг байжээ. Тэрнээс цааш жирийн иргэд явдаггүй. Хамаг монголын овооноос цааш төрийн тэргүүнүүд, сайд, ураг удмын толгой, ураг удмыг даасан улаач нар явдаг. Харин босгын даваанаас цааш хоёрхон тохиолдолд давдаг байсан. Нэгдүгээрт ихсээ оршоох гэж. Хоёр дахь нь дайн тулаанд Хар сүлдээ догшруулах гэж. Үүнээс өөрөөр босгын даваанаас цааш явдаггүй байсан. Энэ уламжлал эрт дээр үеэс байсан. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь машин тэргээр очиж байна. Тэр бүү хэл босгын даваан дээр гарах хүн бүх хувцасаа сольж шинэ хувцас өмсөж гардаг байсан.  

Харин босгын даваанаас цааш хоёрхон тохиолдолд давдаг байсан. Нэгдүгээрт ихсээ оршоох гэж. Хоёр дахь нь дайн тулаанд Хар сүлдээ догшруулах гэж. Үүнээс өөрөөр босгын даваанаас цааш явдаггүй байсан. Энэ уламжлал эрт дээр үеэс байсан

-Эрт дээр үеэс Бурхан халдун хайрханд хэрэгжүүлж байсан их хоригийг сэргээх гэж байгаа гэж сонссон. Их хоригийг мянган өрх хэрэгжүүлдэг байсан гэдэг? 

-Дээр дурдсан хүн явж болох хил, хязгаарыг дахин тогтоож өгөх зорилгоор Их хоригийг  сэргээх гэж байгаа юм. Дээд цагаан арал дээр байдаг Хамаг монголын  овоог сэргээх үйлийг 2013 оноос эхлэн хийж байна. Энэ овоо нь хамаг монголын 999 овооны чулууг ураг удмаа төлөөлөн залж  авчирсанаар бүрэн бүтэн болж сэргэх юм. Ингэж овоо маань бүтэн болсон тохиолдолд Их хоригийг сэргээх боломжтой болно. Их хориг гэдэг нь Бурхан халдун уулын аль хэсэгт ямар хүмүүс гарч болох, гарахдаа юуг анхаарч явах ёстой гэдгийг уламжилж ирсэн тэр зүйлийг хэлж байгаа юм. Түүхэндээ гурван голын эх бэлчирт харь хөлтнийг бүү гишгүүл гэсэн байдаг.Мянган урайнхайн өрх Бурхан халдун уулыг тойроод байрлачихсан хамгаалж, их хоригийг хэрэгжүүлдэг байсан гэдэг. Энэ их хориг 1930-иад он хүртэл зарлигын дагуу хэрэгжиж ирсэн. Түүнээс хойш саарсаар байгаад өнөөдөр үгүй болоход хүрээд байна. Үүнийг л сэргээхээр зорьж байна. Их хоригийг сэргээснээр ихэс дээсийн онгод амар амгалан байж, байгаль дэлхий баясана. Мөн энэ уулыг хэвээр нь байлгах нь үр хойчдоо үлдээх бидний үүх түүх, өв соёл, уламжлал. Энэ хоёр хосолж байна хүний оюун санаанд маш их зөв энерги өгдөг. Тангарага тасарсан хүмүүс Дээд цагаан ар лын овоон дээр  ирээд  эвлэрдэг гэсэн түүх, домог бий.

-Бурхан халдун ууланд эмэгтэй хүн гаргахыг цээрлэдэг. Үүний учир юу вэ?

-Бурхан халдун уул хатуу энергитэй газар. Нэг үгээр хэлбэл догшин уул. Яагаад гэвэл ихсийн онгоныг хамгаалсан маш хүчтэй энергитэй.  Бурхан халдун уулын босгын даваанаас цааш эмэгтэй хүн гардаггүй. Энэ нь эмэгтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхсандаа биш. Эмэгтэй хүн бидний үр удмыг тээдэг. Хөл хүнд эмэгтэй явж байгаад энэ хатуу энергид өртөөд ураг гэмтэх  юм бол тэр ураг, удам тасарлаа гэж үздэг байсан эрт дээр үеэс. Тийм учраас босгын даваанаас цааш эмэгтэй хүн явуулдаггүй юм. Учир нь энэ. Яагаад гэвэл өвөг дээдэс маань ингэж үр удмаа хамгаалж ирсэн түүхтэй. 

Түүхэндээ гурван голын эх бэлчирт харь хөлтнийг бүү гишгүүл гэсэн байдаг. Мянган урайнхайн өрх Бурхан халдун уулыг тойроод байрлачихсан хамгаалж, их хоригийг хэрэгжүүлдэг байсан гэдэг.

- Өнөөдөр Бурхан халдун уулыг ухах тухай яриад эхэлчихсэн шүү дээ?  

-2015 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 8-ны хооронд ХБНГУ-ын Бонн хотноо болж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Монгол Улсын нэр дэвшүүлсэн “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинац Дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар бүртгэгдэгдсэн.Гэтэл зургадугаар сарын 22-ны өдөр ухах гээд гадаадын иргэд Бурхан халдун уулан дээр оччихсон байсан. Үүнийг мэдээд бид очиход францын 6 иргэн оччихсон нисдэг аппаратын тусламжтайгаар лазераар уулыг нэвт харж зураг авсан байсан. Лазераар харахаар тухайн уулын дотор хөндий байна уу, юм байна уу гэдэг нь харагддаг гэсэн. Тухайн үед энэ талаар мэргэжлийн байгуулагад хандсан  дорвитой арга хэмжээ аваагүй.  Хэдхэн зураг дарсан гэсэн. Өөр зүйл болоогүй. Юун сүртэй юм. 10 жилийн хар тамга дараад явуулсан гэсэн тайлбарыг өгсөн. Гадаадын хүн ирээд Монгол Улсын хууль зөрчөөд явж байхад ямарч шийтгэл ногдуулаагүй, авсан арга хэмжээ байдаггүй зүгээр л хар тамга дараад  явуулсан. Төр маань иймэрхүү л байдалтай байна.

-Энэ уулыг тойрсон лицензийн асуудлын талаар мэдээлэл өгнө үү?

-Урд жилүүдэд Бурхан халдун хайрханы эргэн тойрны газруудыг ухах гэж байсныг төрийн бус байгууллагууд нэгдэн очиж зогсоож байсныг санаж байгаа байх. Лиценцийн талаар бидэнд тодорхой мэдээлэл байдгүй. Бурхан халдун хайрхантай холбоотой лицензүүд далд хэлбэрээр нууцлаг байдаг. 

Хөл хүнд эмэгтэй явж байгаад энэ хатуу энергид өртөөд ураг гэмтэх  юм бол тэр ураг, удам тасарлаа гэж үздэг байсан эрт дээр үеэс. Тийм учраас босгын даваанаас цааш эмэгтэй хүн явуулдаггүй юм. Учир нь энэ.

-Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн энэ уулаа ухуулахгүй байхын тулд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага ямар арга хэмжээ авч ажиллавал зохилтой байна вэ?

-Юуны түрүүнд дэлхийн өвд бүртгэгдсэн гээд гадны байгууллагад найдаад орхиж огт болохгүй. Хан хэнтий хайрханы төрийн тусгай хамгаалалтын газар гэдэг төрийн байгууллагатай атал гадны хэн дуртай нь очиж болдог бүр ухах гээд явж байхад мэдээгүй, мэдсэн ч дуугүй өнгөрдөг төрийн албан хаагч нар байна. Одоогийн монгол төрийн үйл ажиллагаа ийм төвшинд л явагдаж байна. Би энэ төрд ийм хүмүүс байгаа цагт Бурхан халдун хайрханаа хамгаална гэдэгт итгэдэггүй. Иймд бид өөрсдөө л хамгаалахаас өөр арга байхгүй. Өвөг дээдэс буурлууд маань өөрсдийн амь бие мах цусаа золин байж дэлхийн 7 тэрбум хүний дотор уусгаж мөхөөгүй. Энэ сайхан уудам газар нутаг эх орнийг минь бидэнд өвлүүлж өгсөн. Бид ч цаашид үр хойчдоо өвдүүлж хайртай үр хүүхэд ,аав ээж хань ижил эх нутгаа үлдээх үүрэгтэй. Халуун амиараа хамгаалж явсан өвөг дээдэстэй ард түмэн. Тэгж явсан тэр хүмүүсийн үр удам нь одоо хаана явна вэ?. Тэгж чадах монгол аавуудын үр удам үлдсэн бол одоо сонголтоо хийх цаг нь болсон. Бүгд нэгдэж сүйрлийн ирмэгт ирсэн онгон дагшин газар нутаг, зовж зүдэрсэн ахан дүүс улс орноо энэ аюулаас салгах цаг болчихоод байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Miegombiin Enhbold bol hoerdahich Elbegdorj shu daraan haramsaj amaa bariadch hereggyi bolno shu mongolchyydaa
2017/05/06 65.128.72.35
irgen
Elbegdorj tergyytei iim tur baisan yed byrhan haldyn yyl hamgaalagdana gej baihgyi yagl eh ornoo gesen bysad zyiliig ogooron hayasan hyniigl erunhiilogch bolgoh heregtei bna
2017/05/06 65.128.72.35