8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МАН-аас М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болж, Орон нутагт үзэгдэх орчин хязгаарлагдсан өдөр

2017-05-03 18:45:00

Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэнд хүрэх хэцүү” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч таныг энэ өдрийн амрыг эрье. Үдэш бүрийн энэ цаг үед эрхэм уншигч тантай учран золгодог  “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.  

Өнөөдөр Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Монголчуудын хувьд энэ өдрийг тэмдэглэх болсоор 24 дахь жилтэйгээ золгож байгаа билээ. 1993 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачлагыг дэмжин Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан байдаг. Ийнхүү 1994 оны тавдугаар сарын 3-нд дэлхий нийтээрээ анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэсэн түүхтэй. 

1993 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачлагыг дэмжин Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргасан байдаг

Мэдээллийн эрх чөлөө бол хүн бүр мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн аливаа аргаар эрж хайх, хүлээж авах, дамжуулах, түгээх эрх юм. Мэдээллийн эрх чөлөө гэдэг нь нэлээд өргөн утга агуулга бүхий ойлголт бөгөөд энэ хүрээнд мэдээллийг авах, өгөх бүлэг асуудал зохицуулагддаг. Үүнд олон нийтийн мэдэх эрх (төр засагт хяналт тавих, нийтээрээ мэдэж байх зүйл), мэдээлэл хүртэх эрх (төрийн албан ёсны мэдээллийг унших, сонсох, үзэх зэрэг ашиглах эрх), мэдээлэл олж авах эрх (иргэд болон сэтгүүлчид төр засгийн мэдээлэл олж авах боломж, механизм), мэдээллийг нээлттэй болгох (чухал мэдээллийг бусдад дамжуулах), мэдээллийг ил болгох (төрөөс хориглосон нууцтай холбоотой материалыг ил болгох боломж) зэрэг асуудал багтдаг. Үүний хамт мэдээллийн эрх чөлөө нь энэхүү эрхийг хэтрүүлж хэрэглэхээс сэргийлэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн болон ёс суртахууны хязгаарлалттай байдаг. 

Тиймээс нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийг үзэн ядсан, дайсганасан ухуулга, суртал нэвтрүүлэг хийхийг хориглодог. Мөн арьс өнгө, үндэсний, шашны эсвэл хэлний давуу талыг сурталчилсан үйл ажиллагааг хязгаарладаг юм. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр түүний хувийн амьдралын тухай мэдээллийг тараах, ашиглах, цуглуулах, хадгалахыг хориглодог. Мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах өөр нэг хүчин зүйл бол улсын нууцтай холбоотой аливаа мэдээ, баримтыг ил тод болгохыг хориглох явдал мөн. Энэ талаарх болон олон нийтийн мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай зэрэг олон хууль эрх зүйн актуудад тодорхойлж өгсөн байдаг. 

М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

МАН-ын VIII бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Санал хураалтаар Ц.Нямдорж, М.Энхболд нарын олонхийн санал авсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших ёстой. Одоогийн байдлаар 80 гаруй хувиар МАН-ын дарга М.Энхболдоо ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.

АНХААР: 8 настай хүү халуун тосонд түлэгджээ

Өчигдөр буюу энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын хоёр болон найман настай хоёр хүүхэд түлэгдэж ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Хоёр настай эрэгтэй О нь энэ сарын 01-нд гэртээ аягатай хоолонд түлэгдэж гэмтсэн бол найман настай эрэгтэй А нь гэртээ тогоотой халуун тосонд унаж түлэгдсэн байна.

Дээрхи хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

ГССҮТ-ийн 2016 оны тоон мэдээгээр тав хүртэлх насны хүүхдийн нас баралт нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдэлтийн шалтгаанаар эндсэн. Нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн мэдээ бий.

Иймд эцэг, эхчүүд хараа хяналтаа сайжруулж бага насны хүүхдээ түлэгдэх аюулаас болгоомжлохыг мэргэжлийн байгууллагаас сануулсаар байна.

Ц.Нямдорж: Цочирдох юм алга

МАН-аас 2017 оны Ерөнхийлөгчид намаа төлөөлж, намын дарга М.Энхболд оролцохоор болсон талаар мэдээллийг бид хүргэсэн билээ. Нууц санал хураалтад нийт 259 бага хурлын гишүүн оролцсоноос Ц.Нямдоржийг 37 хүн дэмжиж байна. Нийт санал өгсөн хүмүүсийн 85,7 хувь С.Энхболдыг дэмжсэн байна. Санал хураалтын дүн гарсаны дараагаар  Ц.Нямдорж үг хэллээ. Тэрбээр “Ийм дүн гарна гэдгийг мэдэж байсан, цочирдох юм алга. М.Энхболд даргад амжилт хүсье. Хариуцлагатай сонгууль дөхөж байна. Монгол түмний Төрийн тэргүүн байна гэдэг бол асар их хариуцлага байдаг. М.Энхболд дарга энэ удаагийн сонгуульд ялж Төрийн тэргүүн болох ерөөлийг дэвшүүлж амжилт хүсч байна” хэмээн хэллээ.

"Зөрчилдсөн" ЗӨРЧЛИЙН хууль

Өнөөдөр Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдөр тохиож байна.  Дэхийн Хэдвлэлийн эрх чөлөөний өдрийн гол үндсэн агуулга нь тогтвортой хөгжиж энхтайвнаар оршихийн тулд эрэгтэй, эмэгтэй бүх хүн дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн аливаа хэрэгслээр мэдлэг, мэдээллийг түгээх, бусадтайгаа хуваалцах эрх чөлөөтэй байх юм. Мөн хэвлэл мэдээлэл хангалттай чөлөөтэй хөгжсөний ачаар иргэд амьдарч буй нийгмийнхээ хөгжлийн талаар мэдээлэл сайтай байж, оновчтой шийдвэр гаргах, хууль, шударга ёсыг сахиулах, авилга, дарангуйлал, шударга бус явдлыг илрүүлэн тэмцэх боломжтой.  Үүний төлөө хэвлэл мэдээлэл өөрийн үүргээ аюулгүй орчинд зүй зохистой гүйцэтгэх замаар бэхжин хөгжих чадвартай байх юм.

Манай хэвлэлийн салбарынхан энэ жилийн Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдрөө дуулиан, шуугиантай, ярих зүйлтэй тэмдэглэн өнгөрүүлж байна гэхэд хилсдэхгүй болов уу.

Манай хэвлэлийн салбарынхан энэ жилийн Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдрөө дуулиан, шуугиантай, ярих зүйлтэй тэмдэглэн өнгөрүүлж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Учир нь УИХ-ын чуулганаар төрийн өндөр албан тушаалтнууд өөрийнхөө эрх ашгийн төлөө хэвлэлийн салбар үйл ажиллагаа явуулдаг байгууллага, сэтгүүлчдийн амыг хаах гэсэн оролдлогоор Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн билээ. Тодруулбал, Ц.Гарамжав гишүүний гаргасан Зөрчлийн хуулийн Гүтгэх заалтад хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох заалт тусгагдсан байсан юм. Үүнийг эсэргүйцэж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХЭНД ОНЦ АЮУЛ УЧИРЛАА гэсэн анхааруулгыг 20:00-21:00 цагийн хооронд Монгол ТВ, UBS, 25, Bloomberg, VTV, C1, ТВ8 гээд 10 гаруй суваг гаргаж, гамшгийн аюулын дохио дуугаргаж гаргаж эсэргүйцлээ илэрхийлсэн билээ. Мөн маргааш нь өдөр тутмын сонин, сайтууд энэхүү эсэргүүцэлд нэгдсэн юм.

Тэгвэл хүн ямарваа нэгэн зөрчил гаргасан тохиолдолд энэ нь зөрчлийн хуульд хамаарна. Харин мөнгөн дүнгээр торгох, хорих, баривлах, цагдах, шийтгэх нь Зөрлийн хуулийн хэлбэр мөн үү. Энэ нь эсрэгээрээ Эрүүгийн хууль бол болж байгаа юм

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд 10-100 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар тусгасан нь эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт бөгөөд ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гэж хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй телевиз, сонин, мэдээллийн сайтууд үзэж ийнхүү эсэргүйцлээ илэрхийлсэн билээ.

Тэгвэл хүн ямарваа нэгэн зөрчил гаргасан тохиолдолд энэ нь зөрчлийн хуульд хамаарна. Харин мөнгөн дүнгээр торгох, хорих, баривлах, цагдах, шийтгэх нь Зөрлийн хуулийн хэлбэр мөн үү. Энэ нь эсрэгээрээ Эрүүгийн хууль бол болж байгаа юм. Ингэхээр "зөрчилдсөн" ЗӨРЛИЙН хууль гэх чинь болоод байна. Хүн гүтгэх, нэр төрд нь халдах нь буруу. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ сэтгүүл ч хүн хэзээ ч ямар ч үндэслэлгүй хүнийг гүтгэж, доромжилдоггүй юм. Харин хардах эрх нь нээлттэй. Тэглээ гээд "зөрчилдсөн" ЗӨРЧЛИЙН хуульд хамааруулж торгох, хорих, баривчлах нь буруу. Ингэхийн оронд зөрчлийн талаар ойлгуулах, зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээх зөрчлийг хэрхэн арилгуулах талаар таниулах нь үр дүнтэй болов уу. Энэ жишиг манайд хэрэгждэггүй, байдаггүй ч олон улсад хүлээн зөвшөөрчихсөн хэмжүүр.   

Ингэхийн оронд зөрчлийн талаар ойлгуулах, зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээх зөрчлийг хэрхэн арилгуулах талаар таниулах нь үр дүнтэй болов уу. Энэ жишиг манайд хэрэгждэггүй, байдаггүй ч олон улсад хүлээн зөвшөөрчихсөн хэмжүүр.   

Тодруулбал, Гадаадын өндөр хөгжилтэй оронд иргэн нэг зөрчил гаргасан тохиолдол тухайн зөрчлийн арилгуулах, дахин гаргахгүй байх талаас нь арга хэмжээ авдаг. Харин давтан зөрчил гаргасан тохиолдолд олон нийтийн ажилд албан хөдөлмөр эрхлүүлэх хүртэл зөрчилтэй тэмцэж иргэд болон нийгэмд зөв хандлагыг бий болгодог жишигтэй аж. Гэтэл манай улс эсрэгээрээ хэвлэл мэдээлэлийнхний амыг барих, иргэдийн мэдэх эрхэнд ахлдаж Зөрчлийн тухай хууль нэрийн дор Эрүүгийн хуулийн зүйл заалтыг тусгаж өгсөн, батлах, хэрэгжүүлэх гэж оролцож эрх мэдэлтнүүд өөрсдийн хийсэн бусармаг, хууль бус үйл ажиллагаа ил болгохоос эмээж байгаагийн тод илрэл. Арчилсан нийгэмтэй улсад сэтгүүл зүйн дөрөвдөх засаглал болж ирсэн. Гэтэл үүнийг унагах, сэтгүүлчдийн зүрхийг мохоох, хэвлэл мэдээллийн байгууллагыг их хэмжээний мөнгөн торгуул зэргээр сүрдүүлж, дарамталж байгаа нь хамарсалтай. Ингэхийн оронд иргэн эхний удаа зөрчил гаргасан тохиолдолд сануулга өгөөд зөрчлийг арилгуулах, хоёр дахь удаагаа гаргасан тохиолдолд албан хөдөлмөр эрхлэх нөхцөл боломж бий. Хэрэв удаа дарааллан зөрчил гаргасан тохиолдолд магадгүй залхаан цээрлүүлж олон нийтийн дунд албадан хөдөлмөр эрхлэх, давтан зөрчил гаргасан хүмүүсээр хийлгүүлэх ажил зэрэг арга хэмжээ авч болох шйитгэл олон байна.

Хэвлэлийнхний амыг хаах гэсэн оролдого байндаа тусахгүй шийдвэр гэдгийг Эрхэм төрийн түшээд минь ойлгоогүй л яваа бололтой. Энэ чинь ардчилсан нийгэмтэй, хэвлэлийн эрх чөлөөтэй орон. Түүгээр ч зогсохгүй СЭТГҮҮЛ ЗҮЙ гэдэг том гал тогоотой, САЙХАН ГЭР БҮЛ гэдгийг санагтун.

С.Баярын эсрэг Лондонд жагсаж буй Г.Ичинхорлоо Ерөнхийлөгчид шаардах бичиг хүргүүллээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Лондон хот дахь Монгол улсын элчин сайдын яамны гадна тайван жагсаал хийж эхэлсэн Г.Ичинхорлоо тэргүүтэй эсэргүүцэгчид өнөөдрийг хүртэл тэмцсээр байна. Тэд Монгол улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайд С.Баярын томилогоог эсэргүүцэн  “Энэ хүний томилгоо Монгол-Англи хоёр орны цаашдын дипломат харилцаа болон энэ хоёр орны ард түмний ашиг сонирхолд маш ноцтой сөрөг үр дагавар үүсгэх болно. Тиймээс энэ хүнийг татаж авах ёстой. Эсвэл шалгуулж нэр цэвэр гэдгийг баталж харуултал түр Элчин сайдын ажлаас нь түдгэлзүүлэх ёстой” гэсэн байр суурин дээр ийн жагсаж буй юм.

Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард С.Баярыг огцруулах ёстой, шалгаж үү өгнө гэх утга бүхий 8000 хүний гарын үсэгтэй шаардлагыг Монгол улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр Г.Ичинхорлоо тэргүүтэй жагсагчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж шаардах бичиг хүргүүлсэн байна. Түүний шаардах бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагджээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн аюултай үзэгдэл болж, бүх сумдын нутгаар салхины хурд ширүүсэн зарим үед 16-24 м/с хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаад байна.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны мэдээллийг сонслоо.

Булган, Номгон сумдад салхины хурд 24 м/с хүрч шуурсан байна. Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр салхины хурд зарим үед 26-28 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа юм байна.

Онцгой комиссын хурлаас аймгийн хэмжээнд ЕБС-ийн өнөөдрийн хоёрдугаар ээлжийн хичээлийг оруулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Мөн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын боомт руу нүүрс тээвэрлэх замын хөдөлгөөнийг 20:00 цаг хүртэл зогсоолоо.

Цаг агаарын аюултай үзэгдэлтэй холбогдуулан ард иргэд, малчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хол, ойрын замд гарахдаа автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчих, аюулгүй байдлаа хангахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Салхины хурд маргаашдаа буурч, 10-12 м/с хүрэх, зарим сумдад хур тунадас орох төлөвтэй байгаа юм байна.

Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан Даланзадгад сумын хээрийн дадлага сургуулийн талбайд зохион байгуулж байсан “Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулийн үйл ажиллагааг хээрийн нөхцөлд явуулах боломжгүй болсон тул аймгийн нутгийн удирдлагын танхимд хийхээр шилжүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энх тайвны гүүрнээс үсэрч, амиа хорлохыг завджээ

Өчигдөр цагдаагийн байгууллагад "ХУД-ийн I хороо, Энх тайвны гүүрнээс эмэгтэй хүн амиа хорлохоор үсрэх гэж байна” гэсэн мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч Ч.Машбаяр, Л.Мягмарсүрэн нар шалгахад Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат 21 настай эмэгтэй Б гэгч амиа хорлохоор үсрэх гэж байжээ. Тэрээр сэтгэл санааны хямралаас болж амиа хорлох гэж байсныг шалгалтаар тогтоосон байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Сэрэмжлүүлэг: Өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэн мансуурч байгаад нэг нь амиа алджээ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өсвөр насны хүүхэд газ үнэрлэж, нас баржээ. Төв цэвэрлэх байгууламжийн орчимд 17-18 насны таван хүүхэд газ үнэрлэж байгаад нэг нь таталт өгч эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан гэдгийг эх сурвалж хэлж байна.

Эдгээр хүүхдүүдийн хоёр нь ЕБС-ийн сурагч, гурав нь оюутан бөгөөд дөрвөн хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 16-18 насны хоёр хүүхэд газ үнэрлэж байхад нь газ нь дэлбэрч гэмтжээ. Гэмтсэн хүүхдүүд одоогоор ГССҮТ-т эмчлүүлж байгаа аж.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэсэн 30 тохиолдол бүртгэгджээ. Харин энэ он гарсаан хоёр тохиолдол бүртгэгдсэн нь дээрх хоёр хэрэг ажээ.

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авсан танд баярлалаа. Сайхан амраарай 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kk
DORLIGOO YALCHIHAA YU HUMUUS SANDRALDAAD BNUU
2017/05/03 27.123.214.103
ЦАЙЗ
HUMSAA NUUSAN HULGAICH DORWOD DORLIGJAW ZAILAA
2017/05/03 202.179.25.67
AN
AN-AAS SONGOH HUN DAANCH ALGA
2017/05/03 202.179.25.67
elbeg
ENHBAYRIIG DEMJIJ BN
2017/05/03 202.179.25.67
  • Recent
  • Most Read
  • Most Comment