8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто угаалга, засварын газруудад шалгалт хийж эхэллээ

2017-05-03 17:50:20

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас авто угаалга, засварын газруудад төлөвлөгөөт шалгалт хийж, эхэлжээ. Тэд авто угаалгын 33, авто засварын 39 газарт шалгалт хийхээр төлөвлөсөн байна.

Шалгалтад их хэмжээний тос масло зарцуулдаг томоохон газруудыг хамруулж байгаа бөгөөд стандартаа хэр мөрдөн ажиллаж байгааг шалгах аж. Энэхүү ажилд байгаль орчин, газрын харилцаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлийн байцаагч нар оролцож байгаа бөгөөд зургаадугаар сарын 30 хүртэл үргэлжлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ШАЛГАГЧ нарт
40 -р сургуулийн баруун талд байгаа авто засварын газрыг шалгах боломж байна уу? Энэ засварын газар засах машинуудаа явган хүний зам дээр засдаг учраас хүүдүүд сургуульд явахад их саад учруулж ирлээ.
2017/05/04 66.181.187.163