8o
Улаанбаатар хот
mobile menu

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэл мэдэгдэл гаргалаа

2017-05-03 17:18:20

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь саяхныг хүртэл таван үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай байсан аж. Гэтэл тус газрын 1600 орчим ажилчид дээрх таван үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нь ажилчидтайгаа тулж ажилдаггүй, өөрсдийн эрх ашгийн төлөө ямар нэгэн маргааны түвшинд асуудлыг шийдвэрлэн хэвлэл мэдээлэл болон дээд удирдлагуудад буруу ташаа мэдээлэл өгч, хамт олны эв нэгдлийг хагалан бутаргах зэрэг үйлдэл хийж байгаа тухай мэдээлэл хийлээ.

Мөн тус байгууллагын ажилчдын төлөөлөл үндсэн үйлдвэрчний эвлэлээ татан буулгаж, энэ оны гуравдугаар сарын 26-нд “Эв нэгдэл” нэртэй нэгтгэлийн үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулах нь зүйтэй гэсэн саналд нэгдэж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1590 ажилтнаас 1274 нь нэгдэж, үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүлэгч 28, хяналтын 11 гишүүн, дарга нараа сонгож, энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргааны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид, хяналтын хорооны гишүүдийн хяналтан дор хамтын гэрээгээ баталж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Уг үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь хамт олны эв нэгдлийг хангаж, үйлдвэрчний эвлэлийн дүрмийг сахиж, хамтын гэрээний заалтыг улирал, жилээр тайлагнаж, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, хамтан ажиллахаа илэрхийлж, гишүүнчлэлээ баталгаажуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл