8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөөврийн хурд хэмжигч ажиллаж байна

2017-05-03 16:12:00

Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд "Dahua" маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт шалгалтыг явуулж байна.

Улсын болон орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч нар замын нөхцөлд хурдаа зөв тохируулаагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс шалтгаалж байна.

Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч та "Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг хэрэглэн" замын хөдөлгөөндөө соёлтой, сахилгатай оролцоно уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл