8o
Улаанбаатар хот
mobile menu

​Машин импортлогчид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

2017-05-03 15:51:54

Эко автомашин импортлогчдын холбооноос мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус холбооны тэргүүн Ц.Лхагважав, удирдах зөвлөлийн гишүүд, хуулийн зөвлөх нар оролцов.Эко автомашин импортлогчдын холбооны тэргүүн Ц.Лхагважав “Эдийн засгийн хүндрэлээс гарах нэрийн дор ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар долоон төрлийн татварыг нэмсэн. Үүний дотор эко автомашины татварыг 50 хүртэлх хувиар нэмсэн. Эко автомашин импортолдог 2000 гаруй хүн байдаг. Биднийг ченжүүд гэж муу сайнаар ярьдгаа болиоч. Бид ард түмэнд буян үйлдэж байгаа. Далай гатлаад унах унааг нь ойртуулж өгч байна. Төр засгаас ажил гуйхгүйгээр амь, амьдралаа болгоод явж байгаа жирийн иргэдээ хуулиар дарлаж байна. Өмнөх хуулиар бизнесээ төлөвлөж, зардал мөнгөө тооцчихсон хүмүүс энэ хуулийн муйхар шаардлагаар сөхөрч унаж байна. Жирийн иргэдийн шаардлагыг үл тоодог хэрнээ гадна байгууллагын шаардлагыг нэг өдрийн дотор шийдэж байна. Бид хаана амьдарч байгаа юм бэ. Бид Монгол Улсын иргэд мөн үү.

Энэ бол импортлогчдын асуудал биш. 5-7 сая төгрөгийн татварын нэмэгдэл хэрэглэгч болох иргэдэд дарамт болж очно” гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн тэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт энэ сарын 8-ны дотор татвар нэмсэн хуулиа эргэж хараач гэсэн хугацаатай албан шаардлага хүргүүлж буй аж. Товлосон хугацаанд хариу өгөхгүй, шаардлагыг хангахгүй бол өлсгөлөн зарлах хүртэл тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэв. Одоогоор Эко автомашин импортлогчдын холбоонд 2000 орчим хүн нэгдээд буй аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongol zaluu
Tur zasag iim baij bolohgui 15 han honog dotor hugatsaa ugdug huuli haana bsan yum.iim archaagui tur zasagtai baih gej.temtsliig demjij bna
2017/05/04 202.70.46.220
zochin
alaltsah heregtei, denduu davarch bna shuu, zasgiinhan
2017/05/04 66.181.189.19
Зочин
хогийн ченжүүд
2017/05/03 27.123.214.123
Zochin
Zow shuu sain temts ta nar bas oorsdiigoo ard tumnee bod unee baga nemj zar
2017/05/03 202.9.42.180
Баты
За яаж хурц хэлбэрээр тэмцэхийг харийдаа. Өөр ажил хийгээч, залхуу шуналын туламнуудаа. Бүтээсэн юм түй ч байхгүй, нэгээс нөгөөд дамжуулж дамлаж зарж ардыг шулдаг бүдүүлэг заваан гахайнуудаа.
2017/05/03 66.181.185.248
Зочин
Үнэн дээ ард түмнийг бодно гэж худлаа ш дээ Татвар нэмээгүй байхад далимдуулж нэмсэн байсан Эвдэрхий машин засаж зарах аа болимоор юм
2017/05/03 202.70.46.208
Иргэн
Жаахан ухаантай юм яриачээ хар амиа бодсон юм яриад энэ улс оронд болж бүтэж байгаа юм байна уу ер нь.
2017/05/03 122.201.31.135
Zochin
Temts mashina shataa bolohgui bol ursdigo shata. Huuli garhaas n umno temtsehgui yasim
2017/05/03 122.151.239.208
Үзэн ядагч
Ченжүүд өөрсдийн ашиг орлогынхоо төлөө л ээлжит ажлаа хийж байгаа байх ,яг үнэндээ худалдан авагчид ,ард түмнийг бодсон зүйл нэгч үгүй байхалдаа. Прүс авахгүй 2-3 сар бол аяандаа үнэ нь унана!!!!
2017/05/03 202.70.46.219
Зөв зөв... дэмжиж байна.
Жирийн иргэдийн шаардлагыг үл тоодог хэрнээ гадна байгууллагын шаардлагыг нэг өдрийн дотор шийдэж байна. Бид хаана амьдарч байгаа юм бэ. Бид Монгол Улсын иргэд мөн үү.
2017/05/03 183.81.171.150
  • Recent
  • Most Read
  • Most Comment