8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын дарга М.Энхболдын эрин үе ирсэн үү

2017-05-03 14:49:00


МАН-ын VIII бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Санал хураалтаар Ц.Нямдорж, М.Энхболд нарын олонхийн санал авсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших ёстой. Одоогийн байдлаар 80 гаруй хувиар МАН-ын дарга М.Энхболдоо ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө. Ингээд бид МАН-аас нэр дэвшихээр болсон МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын талаар мэдээлэл хүргэе. 
1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистар. Монголын улс төрд 25 жил хүчин зүтгэж байгаа эрхэм. М.Энхболдын хувьд өнгөрсөн сонгуулиар намаа ялалтанд хүргэсэн гавъяатай хүн. Энэ ч утгаараа түүнийг нэр дэвшвэл олны итгэлийг хүлээнэ хэмээн МАН-ынхан үзэж байгаа бололтой. Намаа ялалтанд хүргэхэд түүний нөлөө чухал байсан ч нэр цэвэр улс төрч үү гэдэг нь бас эргэлзээтэй. М.Энхболд Нийслэлийн засаг даргаар 1999– 2005 онуудад, Монгол Улсын Ерөнхий сайдаар 2006-2007 онуудад, 2005 оноос 2007 онд МАХН-ын дарга, 2008 онд Шадар сайдаар ажиллаж байсан. Түүнийг Нийслэлийн засаг дарга байхдаа хувьчлалын дараах газрын наймааны “автор” нь байсан гэсэн цол өнөөдрийг хүртэл дагаж явдаг. Нийслэлийн Засаг даргаар Миеэгомбын Энхболд ажиллаж байх үед хотын төвийн ашигтай байршилтай газрууд эзэнтэй болж, тэр хэрээр газрын наймаа өргөжсөн гэдэг. М.Энхболдын газрын наймааны талаар олон мэдээлэл мэдээлэл байдаг. Тодруулбал,  2004 онд “Глоб кредит” компани Улаанбаатар паласын зүүн урд талд орон сууцны хотхон барихаар сурталчилгаа явуулж байсан. 2004 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргаар  М.Энхболд ажиллаж байв. Тухайн үед  М.Энхболд дарга тухайн үед 541 тоот захирамжаа гаргаж, газар эзэмших 048570 тоот гэрчилгээ олгож байсан баримт дэлгэгдэж байсан.  Ингээд барилгын кран тус газарт байрлаж, ажил эхлэх гэж байтал Хадгаламж зээлийн хоршооны дампуурлын хэрэг мандаж “Глоб кредит” компанийн захирал Ж.Мэндбаяр хоригдож байв. 

Мөн Улаанбаатар паласын хойд талд бас том газар хууль бусаар өмчлөгдөж байсан. Баянгол дүүргийн VI хорооны нутаг, Улаанбаатар паласын хойд талд 4000 метр.кв газрыг М.Энхболд Нийслэлийн Засаг дарга байхдаа “Евро хаус” компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. 2002 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн Б/162 тоот тогтоолоор олгосон уг газрын захирамжаа 2004 оны аравдугаар сарын 06-ны 455 тоот захирамжаараа баталгаажуулж, уг газрыг 5 жилийн хугацаатайгаар олгожээ. М.Энхболд уг газрыг олгохдоо дуудлага худалдаа явуулаагүй олгосон нь ил болж хэсэгтээ л дуулиан дэгдэж байсан. Тус хууль бусаар олгогдсон газрыг 9 жилийн дараа  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүчингүй болгож байв. Уг хууль бусаар зарагдсан 4000 метр.кв газрыг төрийн мэдэлд буцааж авсан тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч байсан. 
Товчхондоо ийм нэгэн намтартай хүн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо. МАН-ын дарга М.Энхболдын ирэн  үе ирж байгаа бололтой. 

 Нэмэлт мэдээлэл дуулгахад, Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл мэдээлэл хийх үеэрээ ““Бүрэн зураглал”-аар Монголын хамгийн том компаниудын захирал М.Энхболдыг Ерөнхийлөгч болчихоод ингэж ажиллаарай гэж байна. МАН-ын даргад хууль зөрчих бол юу ч биш болж. Улаан цайм хууль зөрчиж байна. Өмнө нь хэзээ ч ийм зүйл болж байгаагүй. Ерөнхийлөгчинй сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүн өөрийнхөө хэтэвчийг хэзээ ч ингэж харуулж байгаагүй. Улс төрийн эрсдэлээс цэрвэдэг бизнес эрхлэгчид хүртэл Ерөнхийлөгч болох нь тодорхой, тэгж ажиллаарай хэзээ ч ингэж ил ярьж байгаагүй юм” хэмээн хэлсэн.Үүнээс харахад сөрөг хүчин зүгээр хараад суухгүй нь бололтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bat
Enhbold hotiin gazriig zarchihaad yun erunhhilugch ve
2017/05/03 202.9.42.26
ЗОЧИН
ХАРААЖ АЛ МАН ГАРАХГҮЙ НАМ ШҮҮ ШУДАРГА НАМ БИШ ОФФШОРТОН ХАУС БАЯРЫН НАМ БАЯРЫН БАРУУН ТӨМСӨГ ШДЭЭ НААД ЭНХБОЛД ЧИН
2017/05/03 122.201.21.144
baatar
vvnees uur erunhiilugch boloh hvn bhgvi e
2017/05/03 103.229.120.240
хар хэрээ оффшортон нам
энхболд оо чи хулгаач түй май энийг долой хараал хийж алнаа за чи болох есгүй хүн хэрээ монголыг зарсан манан оффшортон ман нам за заавал хараах болно
2017/05/03 122.201.21.144
харамсаж байна
Хотын сургуулиудыг спортын талбайгүй, орон сууцуудыг агаарт суух газаргүй болгосон гавъяатан ЕРӨНХИЙЛӨГЧ болох нь шударга ёс мөн үү? 27 жил АН, МАН д итгэл үзүүлээд БИД юунд хүрсэн билээ дээ? Ард түмэ
2017/05/03 66.181.187.163
МЭнхболдыг сонгох юм уу
Тэгээд яахын
2017/05/03 202.170.68.176
МВ
Үгийн алдаатай бичих юм
2017/05/03 112.72.11.107
  • Recent
  • Most Read
  • Most Comment