
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Үндсэн хуулиар нэр дэвших эрхтэй” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн билээ.Харин түүнийг энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэх мэдээлэл гараад байсан. Тиймээс ч Н.Энхбаярын өмгөөлөгч н.Дуламжав нь түүнийг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 20-ний өдөр ирүүлээд байсан юм. Тэгвэл шүүх уг асуудалд татгалзсан хариу өгчээ. Н.Энхбаярыг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.



