8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын бага хурлын гишүүд М.Энхболд, Ц.Нямдорж нарын хэнийг сонгох вэ

2017-05-03 09:21:00


АН-ынхан өчигдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ 13.40 минут хүртэл  бүртгэв. Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Гадаад харилцааны сайд асан Л.Болд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар албан ёсоор бүртгүүллээ. Хэдэн сарын өмнөөс нэр дэвшихээ илэрхийлээд байсан Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл бүртгүүлээгүй бөгөөд нэр дэвшихээргүй боллоо. Харин үдээс хойш МАН хуралдаж, нэр дэвших хүмүүсээ тодрууллаа. МАН-ын УЗ-ийн хурал дээр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх нарын хэнийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх талаар ярилцсан байна. УЗ-ийн гишүүдийн саналаар УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэгийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Одоо дээрх хоёр улстөрчийн хэн нь нэр дэвшихийг өнөөдөр  хуралдаж эхлэх Бага хурлаас шийдвэрлэх юм байна. Бид өмнө АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн талаар мэдээлэл хүргэж байсан бол энэ удаад МАН-аас нэр дэвшихээр болсон МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын талаар мэдээлэл хүргэе. 


Газрын наймаачин байсан гэх МАН-ын дарга М.Энхболд гэж хэн бэ 


 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистар. Монголын улс төрд 25 жил хүчин зүтгэж байгаа эрхэм. М.Энхболдын хувьд өнгөрсөн сонгуулиар намаа ялалтанд хүргэсэн гавъяатай хүн. Энэ ч утгаараа түүнийг нэр дэвшвэл олны итгэлийг хүлээнэ хэмээн МАН-ынхан үзэж байгаа бололтой. Намаа ялалтанд хүргэхэд түүний нөлөө чухал нөлөөтэй байсан ч нэр цэвэр улс төрч үү гэдэг нь бас эргэлзээтэй. М.Энхболд Нийслэлийн засаг даргаар 1999 – 2005 онуудад, Монгол Улсын Ерөнхий сайдаар 2006-2007 онуудад, 2005 оноос 2007 онд МАХН-ын дарга, 2008 онд Шадар сайдаар ажиллаж байсан. Түүнийг Нийслэлийн засаг дарга байхдаа хувьчлалын дараах газрын наймааны “автор” нь байсан гэсэн цол өнөөдрийг хүртэл дагаж явдаг. Нийслэлийн Засаг даргаар Миеэгомбын Энхболд ажиллаж байх үед хотын төвийн ашигтай байршилтай газрууд эзэнтэй болж, тэр хэрээр газрын наймаа өргөжсөн гэдэг. 
Баримт 1. 
2004 онд “Глоб кредит” компани Улаанбаатар паласын зүүн урд талд орон сууцны хотхон барихаар сурталчилгаа явуулж байсан. 2004 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргаар  М.Энхболд ажиллаж байв. Тухайн үед  М.Энхболд дарга тухайн үед 541 тоот захирамжаа гаргаж, газар эзэмших 048570 тоот гэрчилгээ олгож байсан баримт дэлгэгдэж байсан.  Ингээд барилгын кран тус газарт байрлаж, ажил эхлэх гэж байтал Хадгаламж зээлийн хоршооны дампуурлын хэрэг мандаж “Глоб кредит” компанийн захирал Ж.Мэндбаяр хоригдож байв. 
Баримт 2
Улаанбаатар паласын хойд талд бас том газар хууль бусаар өмчлөгдөж байсан. Баянгол дүүргийн VI хорооны нутаг, Улаанбаатар паласын хойд талд 4000 метр.кв газрыг М.Энхболд Нийслэлийн Засаг дарга байхдаа “Евро хаус” компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. 2002 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн Б/162 тоот тогтоолоор олгосон уг газрын захирамжаа 2004 оны аравдугаар сарын 06-ны 455 тоот захирамжаараа баталгаажуулж, уг газрыг 5 жилийн хугацаатайгаар олгожээ. М.Энхболд уг газрыг олгохдоо дуудлага худалдаа явуулаагүй олгосон нь ил болж хэсэгтээ л дуулиан дэгдэж байсан. Тус хууль бусаар олгогдсон газрыг 9 жилийн дараа  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүчингүй болгож байв. Уг хууль бусаар зарагдсан 4000 метр.кв газрыг төрийн мэдэлд буцааж авсан тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч байсан. 
Товчхондоо ийм нэгэн намтартай хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай байна. 

 

Ц.Нямдоржийн шудага шулууны цаана юу нуугдаж байна вэ 


Харин дараагийн хүн бол Цэндийн Нямдорж. Түүнийг ард түмэн шулуун шударга зантай нэгэн хэмээн үнэлдэг. Яах аргагүй тус намаас нэр дэвших хүмүүсийн тэргүүн эгнээнд бичигдэх ёстой нэгэн. Ц.Нямдорж нь  Увс аймгийн Малчин суманд 1956 оны 8 сарын 10 нд малчин ард Цэндийн гэр бүлд мэндэлжээ. 1981 онд Ленинград /хуучнаар/ хотын улсын их сургуулийн хуулийн анги төгссөн. 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдсоноос хойш 36 жилийн хугацаанд төрд ажиллаж байна. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Улс төрч хүнийхээ хувьд тийм ч нэр цэвэр хүн биш. Генерал Ж.Баатар хэдэн жилийн турш Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул, мэдээлэл дамжуулагч" гэж зарлаж байгаа. БНХАУ-д айлчилсан, архи уусан, бэлэг сэлт авсан зэргийн талаар ярьдаг Ц.Нямдорж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Генерал Ж.Баатар "Ц.Нямдорж Хятадын талд мэдээлэл дамжуулдаг байсан нь баримтаар тогтоогдсон зүйл" гэж хэлээд шоронд суусан билээ. Бараг улсын нууц задруулсан хэргээр ял авсан байх шүү. Тухайн үед улс төрийн томоохон албан тушаал хашиж байсан Н.Энхбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө  “Ц.Нямдорж нулимс цийлэгнүүлэн орж ирээд “Таниас намайг холдуулах гэсэн улс төрийн явуулга гэсэн’’ гэдэг билээ. Хэдэн жил энэ талаар ярьж байгаа ч хуулийнхан барин тавин баримт гаргаж ирээгүй л байна. 


УИХ-ын гишүүнээр хамгийн их сонгогдон ажилласан Ц.Нямдорж нэгэн цагт гэр оронгүй, үзэх телевизоргүй хэмээн хэлж, түүн рүү чиглэсэн хандив тусламж өрнөж байв. ХЗДХ-ийн сайд асан байхдаа Ц.Нямдорж өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд амьдардаг гэж хэлж байсан.
Түүний энэ яриа нэг хэсэг ихээхэн хэл амны бай болсон. Тун удалгүй  Ц.Нямдорж томчуудын амьдардаг хотхонд хэрхэн үнэгүй амьдардагаа ингэж тайлбарлаж байсаныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Хууль зүйн сайд тэрээр Алтжингийн Алтангийн хүү Амартүвшингийн $285000 үнэ бүхий Зайсангийн байранд хэрхэн үнэгүй суудгаа чуулганы танхимд тайлбарлаж байсан цаг саяхан. Энэ дуулиан 2011 оны хавар гарч байсан. Тухайн үед Ц.Нямдорж Монголын Улс төрд ажиллаад аль хэдийн 30 жилийг ардаа үдсэн байсан. Энэ олон жил төрд ажиллачихаад ганц ч байргүй байж болох уу. Төдийгөөс өдий хүртэл төрд зүтгэхдээ түрээсийн байранд амьдарч, үзэх зурагт ч үгүй, бас оффшор данс ч үгүй гэхээр үнэхээр шударга улстөрч мөн биз!  Өрх гэрээ авч явж чадахгүй хүн төрийн тэргүүн болж чадах болов уу. Арай Ц.Нямдорж гишүүн одоо болтол орон байр түрээслэж амьдардаг юм биш биз дээ. 

Хэдэн сарын өмнө Ц.Нямдоржийн талаар бас нэг дуулиан дэгдсэн нь түүний хүү Н.Анхбаярын шахааны бизнесийн талаар мэдээлэл байлаа. Энэ талаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлэхдээ “Миний хүү 2004, 2006  онд "Эрдэнэт"-тэй гэрээ хийсэн юм билээ. Ном журмын дагуу тэр ажлуудаа хийгээд больсон.  Нууж хаагаад байх юм алга. Тухайн үед би "Эрдэнэт" рүү гэрээ хийхээр хүүхдээ явахад нь таньдаг хүнээсээ "Хууль номын дагуу хийгээд өгөөч" гэж гуйсан юм. Хүүхэд нь юм хийх гэж байхад хэн ч гэсэн таньдаг хүндээ хэлдэг шүү дээ. Нэг удаагийх нь гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй юм билээ. Аавынхаа нэр нөлөөгөөр шахааны бизнес хийсэн Н.Анхбаяр аавдаа байр, телевизор авч өгсөн байлгүй дээ. 
Ийм л нотой хоёр хүн МАН-аас нэр дэвшихээр болжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
K
AN hen devshih sonin bolloo
2017/05/03 103.26.195.54
жаран ес
Нямдорж дэвшвэл арай олон хүний санал авах магадлал өндөр дөө.Гэхдээ МАН сонгогчид бараг л өгөхгүйл болов уу даа
2017/05/03 124.158.94.29
nergui
manai mongolchuud huurtaj hanahgui ymdaa anh gazariig urh burt gazar olgono gej baisnaa huulia uursudduu zoriulj uurchluud irgen bur gazartai baih estoi geed uursdiinhuu erh medlee ashiglaj awsan bais
2017/05/03 202.126.91.217
MGL irgen
tagnuul turshuul gej hardagdaj serdegdsen huniig yagaad ch eronhiilogch bolgoj bolohgui, mongoliin zaya gomdoh bailgui.
2017/05/03 202.179.27.224
Зочин
Хамгийн хамгийн но той нь бна даа
2017/05/03 103.212.119.202
irgen
nimdorj iluu deer baih bolno
2017/05/03 66.181.187.20
харамсаж байна
Газрын нгаймаачин ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй гэж үү? Үгүй байлгүй дээ. Одоо иргэд арай өөр цаг үед амьдарч байгаа шүү
2017/05/03 66.181.187.163
Иргэн
Орох Орон гэргуй шахааны Луйварчин...! Орох оронтой Газрын Луйвачин ..! 2т Эх Оронхоо эцэгийн хаан суудалыг огвол юу болох вэ...!!! Монголчууд аа ...!!!
2017/05/03 66.181.160.20
  • Recent
  • Most Read
  • Most Comment