8o
Улаанбаатар хот
mobile menu

Өсвөр насны хүүхэд газ үнэрлэж байгаад амиа алджээ

2017-05-03 09:07:44

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд өсвөр насны хүүхэд газ үнэрлэж, нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал, тус дүүргийн 10 дугаар хороо буюу Төв цэвэрлэх байгууламжийн орчимд 17-18 насны таван хүүхэд газ үнэрлэж, нэг нь таталт өгөн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан байна. Эдгээр хүүхдүүдийн хоёр нь ЕБС-ийн сурагч, гурав нь оюутан бөгөөд дөрвөн хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж

Эх сурвалжийн хэлж буйгаар  хүүхдүүд хүнсний дэлгүүрүүдэд 1200-1500 төгрөгөөр худалдаалдаг ахуйн газ үнэрлэсэн болох нь шалгалтаар тогтоосон. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment