8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2017-05-03 09:03:41

09.00 цагт ШУТИС-ийн Төв номын сан-д "Монголын Мэдээллийн технологи-2017" эрдэм шинжилгээний хурал болно. 

Мэдээллийн технологийн чиг хандлагыг тодорхойлдог энэ хурал нь 5 дахь жилдээ болж байгаа бөгөөд их дээд сургуулиуд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагууд оролцоно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлнэ.

11:30 цагт МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ”-ын Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

12:00 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт  Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан нэрт сэтгүүлч С.Жамбалдоржийн нэрэмжит сан байгуулсан талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт Жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн гарын эрүүл ахуйг сахих өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдөрт зориулсан “Гараа цэвэр байлгая, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх” аяны хүрээнд УНТЭ–ээс “Гарын эрүүл ахуй , нянгийн тэсвэржилттэй тэмцэх нь таны гарт байна” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зарлаж байна.

11.30 цагт “Мэйжикнэт” ХХК-иас монголын анхны эм, эмийн сангийн нэгдсэн хайлтын системийг танилцуулна.

12.30 цагт  Эко автомашин импортлогчид Автомашины онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Тэд уг хууль гарахаас өмнө худалдан авсан ч хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол Улсад орж ирээгүй автомашины татварыг шинэ хуулийн дагуу төлөх нь шударга бус хэмээн үзэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment