8o
Улаанбаатар хот
mobile menu

"Зөрчилдсөн" ЗӨРЧЛИЙН хууль

2017-05-03 08:55:00

Өнөөдөр Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдөр тохиож байна.  Дэхийн Хэдвлэлийн эрх чөлөөний өдрийн гол үндсэн агуулга нь тогтвортой хөгжиж энхтайвнаар оршихийн тулд эрэгтэй, эмэгтэй бүх хүн дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн аливаа хэрэгслээр мэдлэг, мэдээллийг түгээх, бусадтайгаа хуваалцах эрх чөлөөтэй байх юм. Мөн хэвлэл мэдээлэл хангалттай чөлөөтэй хөгжсөний ачаар иргэд амьдарч буй нийгмийнхээ хөгжлийн талаар мэдээлэл сайтай байж, оновчтой шийдвэр гаргах, хууль, шударга ёсыг сахиулах, авилга, дарангуйлал, шударга бус явдлыг илрүүлэн тэмцэх боломжтой.  Үүний төлөө хэвлэл мэдээлэл өөрийн үүргээ аюулгүй орчинд зүй зохистой гүйцэтгэх замаар бэхжин хөгжих чадвартай байх юм.

Манай хэвлэлийн салбарынхан энэ жилийн Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдрөө дуулиан, шуугиантай, ярих зүйлтэй тэмдэглэн өнгөрүүлж байна гэхэд хилсдэхгүй болов уу.

Манай хэвлэлийн салбарынхан энэ жилийн Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдрөө дуулиан, шуугиантай, ярих зүйлтэй тэмдэглэн өнгөрүүлж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Учир нь УИХ-ын чуулганаар төрийн өндөр албан тушаалтнууд өөрийнхөө эрх ашгийн төлөө хэвлэлийн салбар үйл ажиллагаа явуулдаг байгууллага, сэтгүүлчдийн амыг хаах гэсэн оролдлогоор Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн билээ. Тодруулбал, Ц.Гарамжав гишүүний гаргасан Зөрчлийн хуулийн Гүтгэх заалтад хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох заалт тусгагдсан байсан юм. Үүнийг эсэргүйцэж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХЭНД ОНЦ АЮУЛ УЧИРЛАА гэсэн анхааруулгыг 20:00-21:00 цагийн хооронд Монгол ТВ, UBS, 25, Bloomberg, VTV, C1, ТВ8 гээд 10 гаруй суваг гаргаж, гамшгийн аюулын дохио дуугаргаж гаргаж эсэргүйцлээ илэрхийлсэн билээ. Мөн маргааш нь өдөр тутмын сонин, сайтууд энэхүү эсэргүүцэлд нэгдсэн юм.

Тэгвэл хүн ямарваа нэгэн зөрчил гаргасан тохиолдолд энэ нь зөрчлийн хуульд хамаарна. Харин мөнгөн дүнгээр торгох, хорих, баривлах, цагдах, шийтгэх нь Зөрлийн хуулийн хэлбэр мөн үү. Энэ нь эсрэгээрээ Эрүүгийн хууль бол болж байгаа юм

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд 10-100 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар тусгасан нь эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт бөгөөд ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гэж хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй телевиз, сонин, мэдээллийн сайтууд үзэж ийнхүү эсэргүйцлээ илэрхийлсэн билээ.

Тэгвэл хүн ямарваа нэгэн зөрчил гаргасан тохиолдолд энэ нь зөрчлийн хуульд хамаарна. Харин мөнгөн дүнгээр торгох, хорих, баривлах, цагдах, шийтгэх нь Зөрлийн хуулийн хэлбэр мөн үү. Энэ нь эсрэгээрээ Эрүүгийн хууль бол болж байгаа юм. Ингэхээр "зөрчилдсөн" ЗӨРЛИЙН хууль гэх чинь болоод байна. Хүн гүтгэх, нэр төрд нь халдах нь буруу. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ сэтгүүл ч хүн хэзээ ч ямар ч үндэслэлгүй хүнийг гүтгэж, доромжилдоггүй юм. Харин хардах эрх нь нээлттэй. Тэглээ гээд "зөрчилдсөн" ЗӨРЧЛИЙН хуульд хамааруулж торгох, хорих, баривчлах нь буруу. Ингэхийн оронд зөрчлийн талаар ойлгуулах, зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээх зөрчлийг хэрхэн арилгуулах талаар таниулах нь үр дүнтэй болов уу. Энэ жишиг манайд хэрэгждэггүй, байдаггүй ч олон улсад хүлээн зөвшөөрчихсөн хэмжүүр.   

Ингэхийн оронд зөрчлийн талаар ойлгуулах, зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээх зөрчлийг хэрхэн арилгуулах талаар таниулах нь үр дүнтэй болов уу. Энэ жишиг манайд хэрэгждэггүй, байдаггүй ч олон улсад хүлээн зөвшөөрчихсөн хэмжүүр.   

Тодруулбал, Гадаадын өндөр хөгжилтэй оронд иргэн нэг зөрчил гаргасан тохиолдол тухайн зөрчлийн арилгуулах, дахин гаргахгүй байх талаас нь арга хэмжээ авдаг. Харин давтан зөрчил гаргасан тохиолдолд олон нийтийн ажилд албан хөдөлмөр эрхлүүлэх хүртэл зөрчилтэй тэмцэж иргэд болон нийгэмд зөв хандлагыг бий болгодог жишигтэй аж. Гэтэл манай улс эсрэгээрээ хэвлэл мэдээлэлийнхний амыг барих, иргэдийн мэдэх эрхэнд ахлдаж Зөрчлийн тухай хууль нэрийн дор Эрүүгийн хуулийн зүйл заалтыг тусгаж өгсөн, батлах, хэрэгжүүлэх гэж оролцож эрх мэдэлтнүүд өөрсдийн хийсэн бусармаг, хууль бус үйл ажиллагаа ил болгохоос эмээж байгаагийн тод илрэл. Арчилсан нийгэмтэй улсад сэтгүүл зүйн дөрөвдөх засаглал болж ирсэн. Гэтэл үүнийг унагах, сэтгүүлчдийн зүрхийг мохоох, хэвлэл мэдээллийн байгууллагыг их хэмжээний мөнгөн торгуул зэргээр сүрдүүлж, дарамталж байгаа нь хамарсалтай. Ингэхийн оронд иргэн эхний удаа зөрчил гаргасан тохиолдолд сануулга өгөөд зөрчлийг арилгуулах, хоёр дахь удаагаа гаргасан тохиолдолд албан хөдөлмөр эрхлэх нөхцөл боломж бий. Хэрэв удаа дарааллан зөрчил гаргасан тохиолдолд магадгүй залхаан цээрлүүлж олон нийтийн дунд албадан хөдөлмөр эрхлэх, давтан зөрчил гаргасан хүмүүсээр хийлгүүлэх ажил зэрэг арга хэмжээ авч болох шйитгэл олон байна.

Хэвлэлийнхний амыг хаах гэсэн оролдого байндаа тусахгүй шийдвэр гэдгийг Эрхэм төрийн түшээд минь ойлгоогүй л яваа бололтой. Энэ чинь ардчилсан нийгэмтэй, хэвлэлийн эрх чөлөөтэй орон. Түүгээр ч зогсохгүй СЭТГҮҮЛ ЗҮЙ гэдэг том гал тогоотой, САЙХАН ГЭР БҮЛ гэдгийг санагтун.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment