8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаан настай хүүхэд гэрээ шатаажээ

2017-05-02 16:57:34

Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу тавдугаар сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 2-ны өдрийн 05:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд нийт 78 гэмт хэрэг зам тээврийн ослын 350 хэрэг бүртгэгджээ.

Эдгээрээс айлын гэр сууц шатсан гэх дуудлага мэдээлэл дөрөв ирсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 127 дугаар сургуулийн хойд талд айлын гэр шатжээ. Шалгалтын явцад, Бага Дарь Эхийн  задгайн тоот айлын, зургаан настай хүүхэд хоёр дүүгийн хамт гэртээ байхдаа галаа түлэхээр шүдэнз зурж гал алдан гэрээ шатаасан байжээ.

Энэхүү хэргийг харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн тоотод гал гарч улмаар иргэн А-гийн таван ханатай гэр шатсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Иймд, ОБЕГ-аас иргэд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж болзошгүй эрсдлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment