Дэлхийн II дайны үед Японы цэргүүдийн бусармаг үйлдийн золиос болсон хэмээн Японы Засгийн Газраас уучлалт гуйхыг шаардаж байсан “Зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн хүсэлт ийнхүү шаардлага тавьснаас хойш 14 жилийн дараа, дайнаас хойш 70 жилийн дараа бодитой үр дүнд хүрлээ.Тодруулбал Японы зүгээс тэрхүү уучлалаа Гадаад хэргийн сайд болох Фумио Кишидагаар дамжуулж илэрхийлсэн бөгөөд үүний дараагаар Ерөнхий Сайд Шинзо Абэ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хе-рүү Фумио Кишидагийн санал болгосны дагуу утсаар залгаж, Дэлхийн II Дайны үеэр амь үрэгдсэн бүх хүмүүсийн төлөө болон өөрсдийн улсын цэргийн армийн хийсэн гэмт үйлдлийн төлөө албан ёсоор уучлал гуйсан байна. Тэд уучлалын хариу болгож 1 тэрбум иен буюу 8.3 сая ам доллар нөхөн олгохоор шийдвэрлэжээ.
Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн гомдол тайлагдав
2016-01-02 15:17:00