Энэ сард зүрхний төрөлхийн гажигтай зургаан хүүхэд мэс засалд үнэ төлбөргүй орохоор болсон байна. Тодруулбал, Өвөрхангай, Төв аймаг болон Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргээс эдгээр хүүхдүүдийг сонгосон бөгөөд БНСУ-д эмчилгээгээ хийлгэх юм байна. Эдгээр зургаан хүүхдийн мэс засал, эмчилгээний зардлыг БНСУ-ын “Сэлвэшн Арми” хариуцах аж. Тус байгууллын Монгол дахь төлөөлөгчийн газрынхан 2008 оноос өөрийн улсын Данвон эмнэлэгтэй хамтран Зүрхний төрөлхийн гажигтай 67 хүүхдийн мэс заслын зардлыг нь даан эмчлүүлжээ.
Зүрхний төрөлхийн гажигтай зургаан хүүхэд үнэгүй эмчлүүлэхээр болжээ
2017-05-02 09:11:54