Ардчилсан Намын нарийн бичгийн дарга асан О.Магнай болон нарийн бичгийн дарга С. Эрдэнэболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэд удаа дараалан хэд хэдэн татвар нэмсэнтэй холбогдуулан ийнхүү мэдээлэл аж. Хэвлэлийн хурлийн эхэнд АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд "Өнөөдөр Монголын түүхэнд хар будгаар тэмдэглэгдэх өдөр болж байна” гэдгийг онцолсон юм. Учир нь эрх баригч нам бодлогоор нийгмийн дундаж давхаргын амьжиргаанд ноцтойгоор халдлаа. 4 сарын 14-ний өдөр долоон төрлийн татвар нэмсэн. ОУВС-аас татвар нэмэхийг шаардаж байгаа гэж эрх баригчид тайлбарласан. Тэгвэл ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакерын сонинд өгсөн ярилцлагаар бол ямар зардлыг танах эсэх нь засгийн газрын өөрийнх нь асуудал гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл ОУВС-аас татвар нэм гэж хэлээгүй гэдгийг тэрээр тодорхой илэрхийлсэн байна. Монголчуудын дундаж давхаргын амь амьдралаа залгуулж байгаа машин нь 10-аас дээш жилийн насжилттай машин гэдэг судалгаа гарсан. Татвар нэмэхгүй байх талаар төрийн захиргааны албан хаагчдын шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл эрх баригчид мэргэжлийн хүний, судлаачдын үгийг сонсохгүй байгаа. АН-ын зүгээс үндэслэлгүй, судалгаагүй татвар нэмж байгаа явдлаа дахин нэг харахыг эрх баригчдаас шаардаж байна" гэсэн юм.
Эрх баригч нам бодлогоор нийгмийн дундаж давхаргын амьжиргаанд ноцтойгоор халдлаа гэв
2017-05-01 13:24:00