Улс төрийн намуудын их, бага хурлын төв тов гарч зарим намуудаас ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын нэрс тодорч эхлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр өдөр тутмын сонингоор дамжуулан "МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” гэсэн мэдэгдэл хийсэн байна. Н.Энхбаяр ийнхүү яаран мэдэгдэл хийсэн нь Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэртэй холбоотой аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж Н.Энхбаярт байхгүй учраас Сүхбаатар дүүргийн шүүхээс албан ёсоор энэ тухай нь мэдэгдсэн хэмээн зарим эх сурвалж онцолсон байна. Иймээс л Н.Энхбаяр шүүхийн шийдвэр олон нийтэд ил болохоос урьтаж нэр дэвшинэ гэсэн мэдэгдлийг хийсэн бололтой. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэгдэж байсан түүний хувьд өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгдсэн юм.