8o
Улаанбаатар хот
mobile menu

Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн хөрөнгөөр модон гүүр барьжээ

2017-04-28 18:32:00

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн санаачилгаар автомашин болоод мотоцикль гарах боломжтой модон гүүр барьжээ. Энэ хэсгээр өмнө нь тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байсан тул нутгийн иргэд нэгдэн, хандив цуглуулж ийнхүү зориулалтын модон гүүрийг барьж ашиглалтанд оруулсан байна.

Гүүр барихад тус сумын 56 иргэн хандив өргөж, 900 гаруй мянган төгрөг цуглажээ. Энэ мөнгөөрөө гүүр барьж, тэмдэг тэмдэглэгээнүүдийг стандартын дагуу суулгасан гэнэ.

guur

guur

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баяр хүргье
АН, МАН ыэ авлигачид эх орноор минь 27 жил тоглож өрөнд даруулж байхад иргэд нь хуримтлуулсан арав хорин төгрөгөөрөө гүүр барьж байна.
2017/04/29 103.57.94.197
Сүхбаатар
Та бүхэнд талархал илэрхийлье.Сайн үйлс дэлгэрэх болтугай
2017/04/28 203.91.115.41