Өвөрхангай аймаг “Бат-Өлзий сумын 2-р баг Дунд халзан гэх газар “Маяти” автомашин уулын уруу онхолдож Г, Ц, О, Б, Б нарын 5 хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Энэ мэт хөдөө орон нутагт цас их орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбоотой ноцтой осол аваарууд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Өвөрхангайд таван хүн нас барсан ноцтой осол гарлаа
2015-11-17 15:58:00