Өнөөдөр УИХ дахь ажлын хэсэг болон байнгын хороод хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуулыг хэлэлцэнэ.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.30 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
- Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 14.00 цагаас Арьс ширний үйлдвэрүүд, Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж ажиллах.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.