8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ оныг торны цаана гаргасан олны танил эрхмүүд

2016-01-02 10:50:00

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг 2015 оны аравдугаар сарын 30-нд баривчласан. Түүнтэй хамт  Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байна. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан байдаг. Гэвч Б.Батзаяаг арваннэгдүгээр сарын 13-нд батлан даалтаар гаргасан боловч хэргийг шалгаж буй прокурор Б.Батзаяаг батлан даалтад гаргасанд шүүхэд гомдол гаргасан юм.Ингээд прокурорын гомдлыг хэлэлцэх шүүх хурал болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар шийдвэрээ гарган Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн хорихоор болсон. Түүнийг Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, 161'1.2 буюу зохион байгуулалттайгаар мөнгө угааж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж.Тэрбээр шинэ оныг торны цаана гаргажээ. 

 

2015 оны арваннэгдүгээр сарын 4-нд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-д баривчласан. Түүнийг 500 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад үйлдэл дээр нь баривчилсан гэж тухайн үед мэдээлж байсан. Түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 268 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэсэн.Энэхүү зүйл ангид “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.Г.Шийлэгдамбыг ялагчдагчаар татаж хорих хугацааг сунгалаа. Тодруулбал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгах шийдвэрийг гаргасан.

 

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны  аймшигт хэрэг 17 жил илрээгүй байгаа. Тэгвэл сар гарны өмнө хэргийн цор ганц гэрч гэгддэг С.Зориг агсны гэргий Д.Булганг баривчилсан. Түүний баривчилсан болохыг тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “С.Зориг агсны эхнэр Д.Булганыг саатуулж, 461 дүгээр ангид хорьж байгаа нь үнэн” гэсэн мэдээллийг баталгаажуулж байсан. Түүнчлэн Д.Булгантай хамт сэжигтэн Батаа, Оюунаа нарыг Сэлэнгэ аймгаас баривчилсан. Гэхдээ одоогоор түүнийг ямар хэрэгт буруутган, саатуулсныг нууцалж байгаа аж. Гагцхүү Д.Булганы хэргийг “маш нууц”-д хамааруулаад байгаа аж. Тиймээс хуулийн байгууллагуудаас Д.Булгантай холбоотой мэдээллийг өгөхгүй, ихэд нууцалж байна.Түүнийг саатуулж байгаа юм. 

2013 оноос эхлэлтэй “Нүүрс” хөтөлбөрийн хэрэг 2015 онд шийдэгдэж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхэд шүүхээс 4.6 жилийн ял оноосон. Түүнийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа үнэ болон жингийн зөрүүн дээр 3.2 тэрбум төгрөгийн “ашиг хийсэн” хэмээн шүүх буруутгасан. Харин Л.Гансүх өөрийгөө хэлмэгдсэн хэмээн үзэж буй. Түүнчлэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүх хуралдаанд оролцож, мэдүүлэг өгөхдөө “Л.Гансүх буруугүй” хэмээн мэдэгдсэн.Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх хурал бүтэн таван өдрийн турш нээлттэй явагдсаны эцэст шүүх бүрэлдэхүүнд түүнийг албан тушаалаа ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзсэн юм.Улмаар Л.Гансүх давж заалдаж шүүх хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар оролцсон. Харин Л.Гансүх шүүх хуралд онлайнаар оролцсон юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэрбээр өдгөө хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
enhbold
hogiin zewuun nowwsh
2016/01/04 103.17.108.42
ysan ch hvnii muud durtai hvmvvs be
moogoo
2016/01/03 103.17.108.42
ene neg meliisen hulgaichiig
2016/01/03 103.17.108.42
Zochin
Hool dulaan bairtai amarch bai
2016/01/02 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment