8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

2015-11-17 15:24:00

Үндсэн хуулийн цэц 2015 оны есдүгээр сарын 9-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, тэрхүү заалтад Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүйгээр Улсын Их Хурлын нэг гишүүний саналаар Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх нөхцөлийг бий болгосон нь Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж улмаар түүний холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн билээ. Энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment