8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-ийн төлөөллүүд МҮЭХ-ны удирдлагуудтай уулзана

2017-04-18 08:49:28

09:00 цагт: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) ба Байгаль орчин, Аялал жуулчлалын Яам (БОАЖЯ)-аас хамтран зохион байгуулж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн үр дүнг хэлэлцэх хурал болно. Хаана: НҮБ-ын Төв байрны 3 давхрын Хурлын танхимд
 
09:00 цагт:
 Дэлхийн Банк Групп, ХХААХҮЯ хамтран “Хөдөө аж ахуйн салбарын хөгжил: Хөрөнгө оруулалт ба Дэлхийн үнэ цэнийн сүлжээ” сэдэвт хурлыг Шангри Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.

09:00 цагт: “Ой, бэлчээрийн газрын эдэлбэрлэх харилцааны асуудал” сэдэвт уулзалт БОАЖЯ-ны Хаан танхимд болно.
 
09:30 цагт: Япон Улсын Чуо Их сургуулийн проф, UNEP Global Adaptation Network-ийн дарга Масатака Ватанабе-д “МУИС-ийн Хүндэт Доктор” цол гардуулах ёслол болон түүний өнөөг хүртэл Монголд хийсэн болон хийж байгаа судалгааны талаарх маш сонирхолтой, өргөн цар хүрээтэй лекц болно. Хаана: МУИС-ийн I байрны дугуй танхимд
 
10:30 цагт: ГХЯ-наас сар тутамд зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" болно.
 
11:00 цагт: "Е-mart" худалдааны төвд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас "Аюулгүй бүс" уулзалт зохион байгуулна.
 
11:00 цагт: “Монгол-Германы Гүүр” ТББ нь гадаадад төгсөгч залууст зориулан “Career expo-2017”-г 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана: Хэвлэлийн хүрээлэнд болно.
 
11:00 цагт:
 “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны Үндэсний зөвлөл”-ийн анхдугаар хурал Шадар сайдын ажлын өрөөнд болно.
 
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Баянзүрх дүүргийн АН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


11:30 цагт: “Хараагүй хүүхдүүдийг дорд үзсэн боловсролын сайд огцор” хэмээн шаардаж Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116 дугаар сургуулийн хараагүй багш, сурагчдын төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.


12:00 цагт: Залуу захирлуудын холбоо, МЗХ-ноос бизнес эрхлэгч залууст тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж болон бизнес эрхлэгч залуус нэгдэж хэрхэн улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулах талаар мэдээлэл хийнэ.
 
11:30 цагт: Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Заамар хайрхан ТББ, нутгийн зөвлөл хамтран Заамар сумын Төмстий багийн нутаг дэвсгэрт 21 мянга га тусгай хэрэгцээний газарт уул уурхай ашигт малтмалын зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл хийнэ.
 
12:30 цагт: Доктор, профессор Чойжавын Баатар хурандаагийн бүтээсэн “Заяа төөрөг” хоёр ангит кино зохиолын нээлт "Интерном" номын дэлгүүрт болно.
 
14:00 цагт: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзана. Хаана: Спортын төв ордны нэг давхарын хурлын танхимд
 
14:30 цагт: ОУВС-ийн төлөөллүүд МҮЭХ-ны удирдлагуудтай уулзахаар боллоо. МҮЭХ-оос Стэнд бай хөтөлбөрийн зарим шаардлагыг эсэргүүцэж байсан юм. Уулзалт МҮЭХ-ны байранд болно.
 
15:00 цагт: БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам – Ирээдүйн Монгол ТББ хамтарсан “ХҮСЛИЙН ХАВАР” хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт БНСУ-ын ЭСЯ-ны 1 давхарт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment