8o
Улаанбаатар хот
mobile menu

Гүүрэн гарцуудын цахилгаан шатыг энэ сард ашиглалтад оруулна

2017-04-18 08:13:26

Иргэдийн зам, тээврийн осолд өртөхөөс сэргийлэхийн тулд  нийслэлийн гурван байршилд гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулсан байдаг.Гэвч эдгээр гүүрэн гарцуудын цахилгаан шат огт ажилладаггүй гэх гомдлыг иргэд ирүүлсээр байгаа юм.Энэ асуудлыг шийдэх хүрээнд хотын ерөнхий менежер цахилгаан шатыг засах хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох байгууллагуудад өгчээ. Үүрэг өгсний дагуу гүүрэн гарцууд дээр наасан сурталчилгааны самбар, зарлалуудыг буулгаж, хонгилуудын хагарсан шилийг солих юм байна. Мөн энэ сардаа багтаан гүүрэн гарцуудын цахилгаан шатыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment