8o
Улаанбаатар хот
mobile menu

C.Жавхлан: МАН-ынхан нэр дэвшиж байхдаа мэнчийж улайрч, мэнэрч зүтгэсээр 65-уулаа орж ирсэн биз дээ

Сэтгүүлч Б.Анхтуяа
2017-04-14 09:49:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд дэмжив.Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Намын бүлгүүдийн хуралдаан, та бүхний хууль баталж байгааг хараад гуниг төрж сууна. Та нар ОУВС-д орох гэж улайран зүтгэж, Монгол Улсын засаглалын тусгаар тогтнолыг шилжүүлчихлээ. Намын бүлгүүдийн хурлыг сонсож байхад бие биенийгээ чи ч идсэн, ингэсэн тэгсэн л гээд байх юм. Олон жил өнгө нь солигдож, АН, МАН хоёр иргэдийг хуурлаа шүү дээ. Одоо долоон татварыг нэмэх тухай ярьж байна. Танай намууд хоёулаа болиоч ээ. Одоо болсон. Амлалт дээр чинь байна. Ахмад настны тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй гэж. Сонгуульд нэр дэвшиж байхдаа мэнчийж улайрч, мэнэрч зүтгэсээр 65-уулаа орж ирсэн биз дээ. Надад энд эрх мэдэл, үүрэг алга л даа. Энд 75 хүний эсрэг С.Жавхлан ганцаараа байгаа шүү. Харин гадаа гараад монголчуудтайгаа нэгдэхээр ганцаараа байна уу, үгүй юу хараарай. Татвар нэмэх асуудлыг эсэргүүцэж, жагсаал хийнэ. Цаашлаад УИХ-ыг тараах хэмжээний жагсаал хийнэ. Та нарын татвар нэмэх асуудал зөв юм уу, буруу юм уу гэдгийг түмэн олноос асууна.  Та нарын мэргэжил, мэдлэг чинь миний цээжин дотор булиглах зүрхнээс  үнэхээр жижигдэж байна. Монгол түмнийг доромжлохоо зогсоох хэрэгтэй.  Маргаашнаас би жагсана.  Хэрэв миний буруу байвал би бууж өгнө” гэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Жавхлаан өвстэй шороотой хэдхэн хувиар гишүүн болсноо өөрийн сайнд болсон юм шиг битгий сага хэдэн дууны үгнээс өөр мэдлэггүй амьтан шүү дээ өөрөө
2017/04/14 103.26.193.67
Зочин
Хууль батлахаас өмнө юу хийж байсийн,Худлаа гар уу ?Уянгаатай нийлээд тэмцээч ,Шоудаад байгаа юм биш үү Жавхлаан чи
2017/04/14 202.9.43.18
ЗОЧИН
ЗӨВ ЗӨВ ЗӨВ ЖАВХЛААН, ЧАМААС ӨӨР АРД ТҮМНЭЭ ГЭЖ ДУУГАРАХ, ТЭМЦАХ ХҮН АЛГА. САЙН ТЭМЦЭЭРЭЙ, НААДУУЛТАЙГАА.
2017/04/14 202.179.16.140
Zorig
Neeree boddog bodol shuu. naanaa suuj bh uedee heden saihan CD gargaach chadah yum chini...
2017/04/14 202.9.41.212
Зочин
Зөв зөв. Энэ УИХ-ыг тараах хэрэгтэй. С.Жавхланг дэмжиж байна. Наадуул чинь худлаа баахан амлалт өгч гарч ирсэн нөхдүүд шүү. Хэрэг дээрээ амлалтаасаа ухарсан. Тараах нь зөв шүү.
2017/04/14 183.81.171.135
mongoloo
С.Баяр chi mayangantaa hulsnii bicheecheee hiigeed, bicheed nemerguiee hu bugd medne cham metiin ugzug doloogch nariig.
2017/04/14 103.9.88.210
Gana
C.Bayr chi yu hiij chadahin
2017/04/14 202.21.106.125
С.Баяр
Саамандын Жавхлан чи "Би жагсана", "Би бууж өгнө" гээд 2 сайхан дуу хийчихээч, ер нь УИХ-ын танхимаас уран бүтээл төрж байгаагүй шүүдээ чи байх хугацаандаа хэдэн гоё CD гаргачихаач.
2017/04/14 202.9.41.27