Хүн ахтай, дээл захтай. МАН-ын албан тушаалын “бялууны хэрчим” үргэлжилсээр байгаа бололтой. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Эрчим хүчний дэд сайд асан Д.Зоригт тун удахгүй томоохон албан тушаалд залрах сурагтай. Д.Зоригт нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлаач, хятад судлаач мэргэжлээр дүүргэсэн. Австралийн их сургуульд олон улсын харилцааны магистр, Японы Киюшюгийн их сургуульд Хуульзүйн ухааны магистрт суралцсан нэгэн. Өндөр боловсролтой тэрбээр намын ах нартаа их тоогддогийн тод жишээ нь албан тушаалын томоохон томилгооны сургаар түүний нэр нь дуулддаг.
Саяхандаа хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдад ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нартай нэр зэрэгцэн “сойгдож”, “Оюутолгой”-н гэрээ хэрхэн зурагдсаныг маш сайн мэдэх, боловсролтой сэхээтнээ салбар яам уруу нь илгээх нь гэсэн зураглал байсан.
С.Баярын Засгийн газрын үед Д.Зоригт танхимынхаа хамгийн залуу гишүүн нь байж, “Оюутолгой”-н гэрээ зурагдах үйл явцад оролцсон түүхэн гавьяатай. С.Баяр, Сү.Батболд нарын сонгуулийн зөвлөхөөр ажиллаж явсан Д.Зоригт бүр сайд болохоосоо өмнө Тавантолгой, Оюутолгой төслийн томоохон ажлын хэсгүүдэд багтаж, “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан. Саяхандаа хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдад ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нартай нэр зэрэгцэн “сойгдож”, “Оюутолгой”-н гэрээ хэрхэн зурагдсаныг маш сайн мэдэх, боловсролтой сэхээтнээ салбар яам уруу нь илгээх нь гэсэн зураглал байсан.
Түүний ажил, улстөрийн амбиц, карьерыг сөхвөл Гадаад хэргийн яам, Сангийн яам, Үйлдвэр, худалдааны яаманд ажиллаж байсан. “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал. Мөн Эрдэс баялаг эрчим хүчний сайдын алба хашиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн төсөл болон “Тавантолгой”, “Оюунтолгой”-н гэрээг байгуулах ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Харин ч намын ах нартаа тоогдоостой, удахгүй томилогдох сайхан чимээтэй аж төрж байгаа аж.
Д.Зоригт МАХН-д /МАН/ 2004 онд элсч, АСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүнээр сонгогдож байсан бөгөөд нам доторх фракцуудын дотор Сү.Батболдын хүрээлэлд багтдаг нэгэн.
Өнгөрсөн сонгуулийн өмнөх сунгаанд намын бага хурлын үеэр заалнаас сонгогдсон Т.Аюурсайханд ялагдаж, Чингэлтэй дүүргээс УИХ-ын сонгуульд дэвших мөрөөдөл нь замхарсан.
Д.Зоригт улстөр гэхээсээ илүү хувийн салбарт хүч үзэх сонирхолтой хэмээн ярьсан байдаг. Тэгэвч төрийн албыг мэргэшүүлэх, бэхжүүлэх хууль эрхзүйн орчныг боловсронгүй болгох чиглэлээр орон тооны бус зөвлөхөөр ажиллахад бэлэн гэдгээ дурдсан байдаг.
2012 онд МАН сонгуульд ялагдсаны дараа Д.Зоригтыг гадаадад оргон зайлсан хэмээн хэвлэлүүд нэг хэсэг бичиж сурагласан. Энэчлэн байнга санагалзан сурдаг хүмүүсийн нэг гэлтэй.
Д.Зоригт чимээ алдарчихлаа, сураггүй болчихлоо гэх хардах ч үндэслэл алга. Харин ч намын ах нартаа тоогдоостой, удахгүй томилогдох сайхан чимээтэй аж төрж байгаа аж.
Гэхдээ өнөөдөр офшорын тухай хууль батлах, офшор бүсэд данстай гэгдэх хүмүүсийн нэрсийн жагсаалт уртаас уртад хөвөрч, энэ нийгмийн хамгийн хурц сэдэв нь болчихоод байгаа цаг үе. Яалтгүй л түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж тухайн үедээ “Оюутолгой”-н гэрээ байгуулсан хэмээн бараг л бахархмаар үйлс гэгдэж байсан нөхдийн дийлэнх нь офшорчин хэмээн дуудагдаж нэрийнхээ өмнө содон гуншинтай болчихоод байдаг. Тэднийг Оюутолгойгоос олсон их хэмжээний хууль бус орлогоо гадны офшор бүсэд байршуулчихсан гэж хардлага илүүтэй буй.
“Оюутолгой”-н бүлэг ордын зэс, алтны нөөцийн 20 хувийг агуулах хоёр тусгай зөвшөөрлийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт хууль зөрчин “Энтри гоулд” хэмээх гадаадын компанид олгосон “хар данстай”.
Саяхандаа “Чалько”-гийн өрийг дарлаа. Энэ өрийг бие бие рүүгээ чихэн АН, МАН ач тач үзэлддэг.
Цаг хугацааг ухрааж үзвэл Ерөнхий сайд асан Сү.Батболд, Уул уурхай, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд Д.Баярцогт нар 2011 онд “Чалко” компанийн ерөнхийлөгч Лоу Жиан Чуантай гэрээ байгуулж 350 сая ам.доллар зээлж 2012 сонгуулиар “хийсгэчихсэн” л түүхтэй.
МАН-ын чадварлаг залуу лидер, ахын сайн дүү үнэхээр нэр цэвэр нэгэн үү гэвэл бас л үгүй юм. “Оюутолгой”-н бүлэг ордын зэс, алтны нөөцийн 20 хувийг агуулах хоёр тусгай зөвшөөрлийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт хууль зөрчин “Энтри гоулд” хэмээх гадаадын компанид олгосон “хар данстай”.
“Цэвэр агаар” сангийн захирал асан Н.Хүрэлсүх нягтлан бодогч нартайгаа хуйвалдан их хэмжээний мөнгө завшиж хэрэгтэн болсон. Шоронд орсон. Эргэн харахад ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн коксжсон түлш үйлдвэрлэхээр болж байв. “Коксжих түлшний үйлдвэрт төсвөөс нэмж 2.5 тэрбумыг өгсөн нь хэний лобби байв гэхчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригтын хийсэн ажил хэмээн хардаж байсан.
Учир нь тэрбээр нийслэлийн утаа баяртай гэж хэлэх цаг ирлээ гэсэн мэдээлэл хэвлэлийн хуудсанд тодоор бичигдсэн мөртэй. Ийм л намтар түүхтэй нэгэн эрхэм удахгүй чухал сэнтийд залрах нь дээ. П.Од