УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Уг хуулиар нийтийн албанд ажиллаж байгаа 38900 хүн болоод тэдний хамаарал бүхий этгээд оффшор бүсэд данстай байхыг хориглож байгаа юм.
Мөн хамраал бүхий этгээд гэдэгт тухайн хүний аав ээж, гэр бүл, ах дүүс, үр хүүхэд хамаарч байгаагаас гадна ашиг сонирхлын холбогдолтой этгээд ч хамрагдах аж.