Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд явагдана. Үүнтэй холбогдуулан СЕХ хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталсан байна. Аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороодод 21 мянга гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллах юм байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд 21 мянга гаруй хүн ажиллана
2017-04-14 16:29:00