8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗХЖШ-ын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ

2017-04-13 08:30:00

-ЗХЖШ шалгалтанд бүдэрч муу дүн авч байгааг Салбарын Сайд нь мэдэж байгаа болов уу-

Тэд сайн яваад ирнэ гээд гарсан. Харамсалтай нь хоёр нь алтан амиа алдаж, найм нь шархдаж эмнэлгийн тааз ширтэж хэвтэнэ. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж явсан зарим нөхдөө ийм байдалтай байгааг харсан бусад албан хаагчдийн сэтгэл зүйн байдалтай бол ярих ч юм биш. Тэд бүгд туршлагатай ахмад, ахлагч нар. Ами алдсан ахлагч Б.Ариунболд нь мэргэжлийн ахлагч. Мөн Бүгд найрамдах өмнөд Судан улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагч. Ахмад Б.Мөнгөншагайгийн хувьд мөн адил Афганстан, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд явсан, туршлагатай нэгэн аж. БХИС-ийн Зэвсгийн албаны офицер мэргэжилтэй. Зэвсэгт хүчний хэд хэдэн ангид алба хааж байсан байна. 

Тэр болгоныг ингэс тэгэсхийгээд өнгөрөөсөөр өнөөдрийг хүрч байна. Бид дахиад идэр залуухан хоёр ахмад, ахлагчаа алдлаа.

Гэхдээ ямар ч ажил мэргэжилд мэргэжлийн алдаа гарах, хариуцлага алдах зүй бий. Энэ бол харамсалтай хэрэг. Манай цэргийн албан хаагчид олон улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож нэр алдраа дуудуулж яваа. Гэхдээ тэд хариуцлага алдаагүй. Хариуцлага хаана алдагдаад байна вэ. Энэ мэтчилэн зүй бусаар бэлтгэл сургуулилтын үеэр гранат дэлбэрч идэрхэн эрс амиа насаа алдах, гэмтэж бэртэх тохиолдол нэг бус удаа гарч байсан. Тэр болгоныг ингэс тэгэсхийгээд өнгөрөөсөөр өнөөдрийг хүрч байна. Бид дахиад идэр залуухан хоёр ахмад ахлагчаа алдлаа. Хоёр айлын гол харлаж байна. Үүнийг хариуцлагыг хэн хүлээх вэ. Хэн хүлээх үүрэгтэй вэ. Энд хоёр тоо баримт дурдая.

Баримт 1: Өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч Х гэгч хоёр нүдээ хүндээр гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Тус байлдагчийн зүүн гарын гурван хурууг түлэгдсэн. Тухайн үед энэ хэргийн талаар шалгаж байна гэж ЗХЖШ мэдэгдэл хийж байсан. Энэ хэрэг хав дарагдаад өнгөрсөн. 

Хатуухан хэлэхэд ахиад хэзээ гранат дэлбэрч хэдэн эрс гэмтэж бэртэх вэ. Цаашлаад халуун амиа алдах вэ?.

Баримт 2: Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн орчимд МИ8 нисдэг тэрэг осолдсон хэрэг гарсан билээ. Тодруулбал, энэ хэрэг өнгөрөгч 2015 оны арванхоёрдугаар сарын 23-ны орой гарч байсан юм. Тухайн үед хэргийн талаар нисдэг тэргээр цэргийн сургалт, бэлтгэл төлөвлөгөөний дагуу шөнийн дадлага сургуулилтын нислэг үйлдэж байсан. Ослын улмаас техникч ахмад Б амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач Б нь 37 настай. Зэвсэгт хүчинд 17 жил ажилласан ахмад цолтой хүн байсан. Нисдэг тэрэг осолдох үед нийт 11 цэргийн албан хаагч байсан гэсэн мэдээллийг тухайн үед өгч байсан. 

Энэ бол зөвхөн сургуулилтын үеэр гарсан осол. Үүнээс өөр хэд байгааг бид мэдэхгүй. Гэтэл Монголд хамгийн үлгэр жишээ байх сургалтын баазад хэдэнтээ гранат дэлбэрч цэргийн албан хаагчдийн алтан амийг авч одсоор байна. Хатуухан хэлэхэд ахиад хэзээ гранат дэлбэрч хэдэн эрс гэмтэж бэртэх вэ. Цаашлаад халуун амиа алдах вэ?. Энхийн цагт, сургалтын баазад томоохон хэмжээний дэлбэрэлт болсон нь Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын үйл ажиллагаанд дүн тавиад ч байх шиг. Тэгвэл тэд шалгалтандаа бүдэрч муу дүн авч байгааг Салбарын сайд нь  мэдэж байгаа болов уу. Тэдэнд ямар дүн тавих вэ?. 

Энхийн цагт, сургалтын баазад томоохон хэмжээний дэлбэрэлт болсон нь Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын үйл ажиллагаанд дүн тавиад ч байх шиг. Тэгвэл тэд шалгалтандаа бүдэрч муу дүн авч байгааг Салбарын сайд нь  мэдэж байгаа болов уу. 

Тэд юу нуугаад байна вэ?

Энэ удаад бид тал талын байр суурийг гаргаж мэдээллийг тэнцвэртэй мэдээлэхийг хүссэж Цэргийн Госпиталь эмнэлэг дээр очсон ч нэвтрүүлсэнгүй. Дээрээс ирсэн тушаал цэргүүдийг эмчилж байгаа ямар ч эмч яриа өгөхгүй, ар гэрийнхэнтэй уулзуулах ч боломжгүй гэх юм.Эмнэлгийн хаалгаар орсон гарсан хүн болгоныг шалгаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Болсон үйл явдлын талаар тал талын эх сурвалжаас мэдээлэл авахад ингэж шалгаж, шүүлгэх хэрэг байна уу. Сэтгүүлч мэдээлэл тэнцвэртэй хүргэхэд буруу юу байна. Тэд юу нуугаад байна вэ. Түүгээр ч зогсохгүй эх сурвалжийн хэлж буйгаар өвчтнүүдийн ар гэрийхнийг тусгай өрөө гаргаж өгөөд байрлуулж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
М.Энхболд
Тэр бадамбазар гээд хорчисон новш ажлаа орхивол таарна
2017/04/13 66.181.182.21
Зочинхуу
олон генерал хурандаатай армид сургалт маш муу байгааг харууллаа ЖШ-ын даргаас эхлээд сургалт хариуцдаг бух дарга нарт арга хэмжээ авах хэрэгтэй Он гарсаар олон осол гарлаа шдээ..
2017/04/13 94.244.158.60
Zochin
Garahgui bn
2017/04/13 122.151.239.208