З.Нарантуяа: Хос тэжээлт автомашин шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг хуучин 100 хувиар хөнгөлдөг байснйг 50 хувиар татвар авахаар боллоо. Яг энэ бүлгээсээ татварт хэдэн төгрөгийн орлого олох юм бэ.
Ч.Хүрэлбаатар: Чойжилсүрэн сайд хариулья.
З.Нарантуяа:Валютын сан татварын бааз суурийг нэмэх, тодорхой төрлийн татварыг нэмэх гэж хэлсэн болохоос “Приус” автомашиын татварыг нэм гэсэн зөвөлгөө өгсөн гэж бодохгүй байна.
Ч.Хүрэлбаатар: Төрийн нарийн бичгийн дарга Нямаа гэдэг хүн ирэх ёстой. Төсвийн хэлэлцүүлгийн явцыг мэдэхгүй байж төсвийг яаж ажил хэрэг болгох юм бэ. Төрийн бичгийн дарга болсноос хойш төсвөөс зугтаагаад, УИХ-аас зугтаах гэм хийчихсэн юм уу. Төрийн нарийн бичгийн даргыг хуралд суулгадаг болго. Удаа дараа шаардаж байгаа би. Хүн томилохдоо их хурдан хүн, энд ирж хуралдаа суух хэрэгтэй.