8o
Улаанбаатар хот
mobile menu

Египетэд гурван сарын онц байдал зарлалаа

2017-04-11 09:12:58

Египетийн христийн шашны копт урсгалын хоёр сүмд дэлбэрэлт болж,  44 хүн амь үрэгдэж 100 орчим хүн бэртэж шархдсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарлаа. Тус улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах Аль-Сиси энэ хэрэгтэй холбогдуулан улс орон даяараа гурван сарын онц байдал зарлалаа. Энэхүү Александр хотод болсон дэлбэрэлтийг амиа золиослогчид үйлджээ.Онц байдлын хүрээнд хууль сахиулагчид шүүхийн шийдвэргүйгээр сэжиг бүхий хүмүүсийг баривчилж, тэдний орон гэрт нэгжлэг хийх эрхтэй болдог аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл