8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд хэрэгжүүлсэн томоохон төслүүдэд аудит хийнэ

2017-04-10 11:25:00

Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас нийслэлд шалгалт хийх төлөвлөгөө, аудит хийх чиглэлээ тодорхойлсон талаараа өнгөрөгч баасан гарагт мэдээлсэн. Тус газраас  таван асуудал дээр аудит хийхээр төлөвлөж, төлөвлөгөөг боловсруулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд хэрэгжүүлсэн  “Гудамж”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” зэрэг томоохон төслүүдэд аудитын шалгалт хийхээр болжээ. Үүнд: 

- “Гудамж" төсөл. Энэ төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн эсэх дээр аудитын дүгнэлт гаргах,

-Түргэн үйлчилгээний цэг.  ТҮЦ-ийг иргэдэд өндөр үнээр борлуулсан, зөвшөөрөлгүй газруудад байршуулсан эсэх талаар дүгнэлт гаргах 

-Гэр хорооллын дахин төлөвлөлт. Гэр хорооллын дахин төлөвлөлт, сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг нягтлан шалгах болно. Үүнээс гадна нийслэлийн Газрын албанаас төрийн байгууллагын хэрэгцээнд газар олгосон асуудал хуулийн хүрээнд явагдаж чадсан уу гэдгийг шалгаж дүгнэлт гаргах,

- Авто замын хөгжлийн газарт хийгдсэн зарим төсөл, арга хэмжээг хуулийн дагуу явуулсан эсэхийг шалгаж аудитын дүгнэлт тус тус гаргахаар болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nn
Hiih ajilgui umnuud amar um du, bugs doloono esvel bugs uhna.
2017/04/11 103.26.195.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment