8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн харъяа байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орно

2017-04-10 11:16:00

Хотын авто замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх болон тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, эхлэн нийслэлийн төр захиргааны байгууллагууд өглөө 08:00 цагт ажлаа эхлүүлж, орой 17:30 цагт тарахаар болжээ.

Одоо төрийн байгууллагуудын мөрдөж байгаа цагийн хуваариар 08.30-18.00 цагийн хооронд ажилладаг. Энэхүү зохицуулалтыг энэ сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл мөрдөх аж. Тус зохицуулалт нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн ЗДТГ, Автозамын газар, Аудитын газар зэрэг хэрэгжүүлэгч агентлагууд, харъяа байгууллагуудад хамаарагдах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
дарга нар хүүхдээ жолоочоор хүргүүлдэг болхоороо ард иргэдийн зовлонг ойлгохгүй эээ
2017/04/12 203.91.118.180
зочин
Нам солигдохоор талбайн нэр, баярын өдөр ажиллах цаг бүх юм солигдох юм аа хүүхдээ хэзээ нь цэцэрлэг сургуульд хүргэх юм вэ
2017/04/12 203.91.118.180
зочин
Хотын замын ачаалалд хүүхэд ямар буруутай юм вэ? цэцэрлэг сургуульд нь хүүхдээ хүргэж өгөөд ажилдаа 8:30 эсвэл 9 цагт очиж хэвшсэн шдээ
2017/04/12 203.91.118.180
  • Recent
  • Most Read
  • Most Comment