8o
Улаанбаатар хот
mobile menu

“G-Time”-ийн хохирогчид үүсээд буй ноцтой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

2017-04-10 10:05:34

08.30 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно.

10.00 цагт Замын цагдаагийн албанаас 4 дэх жилдээ "Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр"-ийг зохион байгуулан хүүхдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх гэж байна. Тус арга хэмжээ Чингэлтэй дүүргийн нутаг Тусгаар тогтнолын талбайд явагдана.

11.00 цагт “MN-Мэдээллийн төвд” “G-Time”-ийн хохирогчид үүсээд буй ноцтой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн БОНХАЖЯамны сайд Д.Оюунхоролд Туул гол дээр үүсээд байгаа нөхөн сэргээлтийг хийлгэх, аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, орчны болон агаарын бохирдол, усны бохирдол зэргийг их хэмжээгээр үүсгээд байгаа арьс ширний үйлдвэрүүдийг УБ хотоос нүүлгэн шилжүүлэх, онцгой хамгаалалтын бүс газарт хууль бусаар газар ашиглах, эзэмших гэрчилгээг цуцлуулах талаар шаардлага хүргүүлнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment