8o
Улаанбаатар хот
mobile menu

30 ишлэл: Сэтгэцийн эмгэгийн тархалтаар эрэмбэлэхэд Монгол улс 7-рт жагсаж байна

2017-04-10 09:52:00

Энэ жилийн хувьд Дэлхийн эрүүл мэндийг өдрийг “Сэтгэл гутрал: Хамтдаа ярилцъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ бол маш чухал сэдэв. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт, бүхий л насны хүн сэтгэл гутралд өртөж байна. Үүгээр шаналж буй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь хамгийн том эмгэг юм. Ингээд “Сэтгэл гутрал: Хамтдаа ярилцъя” сэдэвт хэлэлцүүлэгийн үеэр дурдагдсан тоо баримт, мэдээллээс авсан дараах 30 ишлэлийг хүргэж байна.

1.   Дэлхий дахинд 1990 онд 416 сая хүн сэтгэл гутрал болон түгшилтийн эмгэгтэй гэж оношлогдож байсан бол 2015 онд энэ тоо 615 сая болж нэмэгджээ.

2. Сэтгэл гутрал ойр тойрныхонд анзаарагдалгүй явагддаг онцлогтой. Тухайн хүн ажилдаа явж, өдөр тутмынхаа үүрэг даалгаврыг хийгээд л явж байдаг болохоор хэн ч түүнийг дотроо болохгүй байгааг анзаардаггүй.

3. Дэлхий дээр жил бүр хэдэн мянган хүн сэтгэл гутралд орж амиа хорлолж нас бардаг.

4. Сэтгэл гутрал хүндрээд, тэсэхийн аргагүй болоод ирэхээрээ тухайн хүн амиа хорлох шийдвэр гаргах нь ч бий.

5.  Эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх магадлал илүү өндөр

6. Сэтгэл гутрал үүсэхэд биологи, нийгэм, сэтгэл зүйн гаралтай хүчин зүйлээс ихээхэн нөлөөлдөг. Мөн ажилгүйдэл, байр орон сууцны бэрхшээл, гэр бүлийн санхүүгийн асуудал холбоотой.

7. Харин өсвөр насныхны хувьд сургууль дээрх шахалт болон аливаа зөрчил зөрчилдөөн, архи, тамхи гэх мэт мансууруулах бодис удаан хэрэглэх нь сэтгэл гутралд автах эх үндсийг бий болгодог.

8. Монголчуудын амьдралд гэр бүлийн тааламжгүй байдал, бэлгийн хүчирхийлэлд өртөх, ойр дотны хүн нь хүндээр өвчлөх зэргийн асуудал тулгарахад хүмүүс амархан сэтгэл санааны тайван бус байдалд орох буюу улмаар сэтгэл гутралд өртөх нь ихэсдэг.

9. Сэтгэл гутралын хамгийн энгийн илрэл нь юм бүхэн хүнд бэрхшээлтэй болсон мэт, түүний төлөө биш мэт сэтгэгдэл хүнд төрөх аж.

10. Хүнд хэлбэрийн илрэл нь амьдралдаа өширхөх, нэг үгээр хэлбэл амьдралын бэрхшээл, зовлонд бүр мөсөн бууж өгсөн мэт л сэтгэгдэл төрөх, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох буюу буруутгах, амиа хорлох тухай бодол төрөх зэрэг явдал юм.

11. Сэтгэл гутралын илрэл хүн хүнд өөр өөр байдаг. Нэг хэсэг нь өөрийнхөө тухай муугаар бодож, өөртөө сэтгэл хангалуун биш байдаг бөгөөд бүр цөхрөлийн байдалд ордог. Гэтэл нөгөө хэсэг нь амьдрах хүсэл эрмэлзэлгүй болж, сонирхох зүйлгүй, амьдрал, ирээдүйдээ итгэлгүй болсон байдаг.

12. Сэтгэл гутралын үед хамгийн түрүүнд архи, тамхи, мансууруулах бодис л сэтгэлийг тань сэргээх ганц зүйл мэт санагдах болно. Сэтгэл санааны энгийн таагүй байдал ч гэсэн удаан хугацаагаар үргэлжлэх юм уу эсвэл байнга тохиолдвол сэтгэцийн хямралд хүргэж

13. Сэтгэл гутралын үед хүмүүс мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид ханддаггүй учраас өвчнөө хүндрүүлэхэд хүргэдэг.

14.  Сэтгэл гутрал гэдэг хүнд эмгэг боловч эмчлэгдэх боломжтой өвчин юм.

15.  Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэн нас барж байна.

16.  Харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад сэтгэцийн эмгэгээр өвдсөн 100 сая гаруй хүн байдаг ба өдөрт 500 хүн амиа егүүтгэдэг тухай ДЭМБ мэдээлсэн.

17. ДЭМБ-аас гаргасан Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь бага руу нь эрэмбэлэхэд Монгол улс 7-рт жагсаж байна.

18. Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын нэг нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ.

19. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг.

20.  Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15 хувийг  сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэх ба үүний 2,3 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна.

21.  Монгол улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.

22. Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам сэтгэл гутралтай холбоотой амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна.

23.  Дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг болох нь харагдаж байна.

24. Сэтгэл гутрал ихсэж даяаршиж байна.

25. Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур, уйтгартай, аливаа юмыг хийх идэвхи сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол буурах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжүүдээр илэрдэг.

26. Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болно.

27. Сэтгэл гутрал нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг бөгөөд амьдралын чанарыг эрс бууруулдаг.

28. Сэтгэл гутралаас сэргийлэх хамгийн энгийн арга нь өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших, Стресс тайлах ур чадварт суралцах.

29.  Манай улсын 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал буюу зонхилон тохиолдох сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болсон байна гэсэн үг.

30.  Хүүхдийн өсч буй орчин сэтгэцэд нь хамгийн их нөлөөлдөг. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
нүдэнд харагдсан гарт таарсан элдэв муухай юмыг шүтэж мунхраад эцэст нь
2017/04/10 203.91.119.102
  • Recent
  • Most Read
  • Most Comment