8o
Улаанбаатар хот
mobile menu

”Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэлэлцлээ

2017-04-07 13:57:57

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тоог батлах, 2017 онд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоос мод бэлтгэх хэмжээг батлах, “Эхийн алдар” одонд тодорхойлох, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах, “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэлэлцэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл