8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутагт ослоор 9 хүний амь нас хохирчээ

2017-04-07 13:27:00

2017 оны 4-р сарын 06-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 302 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 225 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж, орон нутагт 9 хүний амь нас хохирсон. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 5 осол бүртгэгдсэнийг алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.

Тухайлбал:

1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс зүүн урагш 10 км-т шороон замд T.Landcruiser маркийн автомашин онхолдож, жолооч Б-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн. 
2. Дундговь аймгийн Луус сумын нутаг асфальтан замд зам дээр зогсож байсан гэх Jianghuai HFC4253 маркийн автомашины араас T.Corolla маркийн автомашин мөргөж, жолооч зорчигч нарын 4 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн хэргүүдийг харъяа аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Хөдөө, орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнө оройн цагаар гэрэл шилжүүлэхгүй байх, мөн нарийн замд гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, анхаарал болгоомжгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, холбогдон амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

2017 оны эхний 3 сарын байдлаар гэхэд орон нутагт зам тээврийн ослын улмаас 76 хүний амь нас хохирч, 118 хүн гэмтсэн өссөн үзүүлэлттэй байна. Үүний цаана 100 гаруй өрх хүсээгүй хагацал үзэж, мөн тооны хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа харамсалтай тоо харагдаж байна.

Иймд жолооч нар өөрийн болон бусдын үнэт амь нас, эрүүл мэндийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл