8o
Улаанбаатар хот
mobile menu

Сангийн сайд шатахуунаа “даалгаад” Тосон бумба руу явсан уу?

2017-04-07 13:06:21

 Сангийн сайд маань хөдөө явах гэтэл яамны хэмжээнд ганцхан “Старекс” маркийн микро автобус л байсан гэнэ. “Туулах чадваргүй, тав тухгүй машинаар сайдыгаа явуулснаас хувийн машинд нь шатахуун хийж өгөөд явуулъя гэж шийдсэн” хэмээн Сангийн яамны түшмэл Х.Энхбаатар ярьж байна. Үүнийг даруйхан шийдэхгүй бол төрийн үндсэн чиглэлийн яам атлаа ганцхан мирко хөлөглөөд хаа хүрч ажиллах билээ... Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Х.Энхбаатарын энэ “зовлонг” энэ ондоо эрхбиш шийдчих биз ээ. Харин сайд хувийн машиндаа шатахуун хийлгээд Өмнөговь аймгийг зорьсон байна. Тодруулбал, Тост, Тосон бумбын нуруу чиглэлд хувийн ажлаар явсныг ихэд нууцалж байгаа аж. Тиймээс энэ томилолтын тухай яамны түшмэл нэг ч мэдээлэл хийсэнгүй. Хувьдаа 25 компанитай байж, 800-хан мянган төгрөгийн шатахууны асуудлаас болж, хамаг булайгаа чирэхдээ тулсан сангийн сайдын “амьдралын хар ухааныг” яалтай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энэ естой бандий юмаа
Монголын ард тумнийг ч естой янз янзаар доромжилж байхшив энэ хуэн гуай бараг жилийн турш л биднээр даапааллаа шдээ мунгэ угнэ угэхгуй тэднууст нь угнэ таанууст угэхгуй ч гэх шиг
2017/04/07 150.129.143.31
хямрал
Ёстой увс хүний санаа гаргаж хувийн жолоочтой хувийн машинаар, хувийн ажилд явсан байх нь, арай ч дээ Чойжилсүрэн гуай, та л амины машиныхаа бензинийг хийж чадах хямралд орсон байхад бид яах вэ
2017/04/07 122.201.22.17
улсаас битгий хулгай хий Чойжилсүрэн
Чойжилсүрэн хүмүүсийг юу ч мэдэхгүй харахгүй сохор юм шиг бодож байгаа байх битгий тэгэж сайдаа хаацайлаад байгаач ичиж үхмээр юм ажлаа хийж чадахгүй бол болиод өгчөөд хувийн ажлаа хийгээч.
2017/04/07 202.9.40.244