Өчигдөрийн УИХ-ын чуулганаар Т.Аюурсайхан гишүүн Засгийн газар өр тавихаа болимоор байна. Өрийг өрөөр дарчихаад бүү баярлацгаа.Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат евро бондын өрийг төлсөн гэж худлаа яриад байна, хугацааг нь л сунгасан шүү дээ. Эхлээд өрөө төлмөөр байна.Тэгж байж дараагийн өрөө авмаар байна.
2017.03.21 өдөр төлөх ёстой байсан Хөгжлийн банкны Евро бондыг ЗГ-ын бонд болгон өөрчилсөн. Энэ их өр чинь 85 хувиасаа давчихна тэгэхээр яах юм бэ, нэмэх юм уу. Өрөө аль болох дармаар байна. Өрөө яаж төлөхийн бэ. Судалгаа тооцоогүй яваад байна. Зардал, өр хэдэн хувийг эзэлж байна гэдэг судалгаа хийх хэрэгтэй. Хэдхэн сарын өмнө татвар нэмэхгүй, хүүхдийн мөнгийг танахгүй гэж байсан. Гэтэл өнөөдөр хэд хэдэн татвар нэмнэ, хүүхдийн мөнгийг хасна гэж байна. Яагаад өөр арга хэмжээ авч ажиллахгүй байгаа юм бэ” хэмээн хэлсэн байна.