8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-04-07 09:04:25

08:00 цагаас: Хотын дарга С.Батболд тэргүүтэй албаныхан хүлэмжийн аж ахуй, газар тариалан, мах боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатахй танилцана.

09:00 цагаас: УБТЗ-ын Дуу бүжгийн эрдмийн чуулгад  МХЕГ-аас зохион байгуулж буй "Аюулгүй хүнс" аяны хүрээнд МХЕГ, НМХГ, УБТЗ хамтран "Аюулгүй хүнс" сургалтыг зохион байгуулна.

11:00 цагаас: Эрүүл мэндийн яамны А танхимд Амиа егүүтгэх сэтгэцийн эмгэгийн талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлэл хийнэ.

11:00 цагаас: Маргааш НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд ашиглалтанд орсон барилгуудад гарч буй зөрчлийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагаас: "Алтжин" худалдааны төвийн гадна талбайд "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөр, "Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд зохион байгуулах хууль сурталчлах өдөрлөг байгуулагдана.

12:00 цагаас: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хурлын их танхимд Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "Хүндэтгэлийн лекц" болно.

12:00 цагаас: Зууны мэдээ сонины мэдээллийн төвд Шударга ёс бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас: Монгол туургатны шатрын холбооны байранд МСНЭ-ийн нэрэмжит "Ган Үзэг-2017" шатрын тэмцээн эхэлнэ.

12:00 цагаас: Хэвлэлийн хүрээлэнд Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн 9.9 их наяд төгрөг болон хөтөлбөрийн агуулгын талаар Утааны эсрэг ээж аавууд хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагаас: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “А” зааланд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Эрүүл залуус” аяны удирдамж, төлөвлөгөөг хэлэлцүүлэх ажлын хэсгийн уулзалт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment