Хэдхэн хоногийн өмнө Чехийн нийслэл Прага хотод “Apple” корпорацийн бүхий л түүхийг харуулах музей нээгджээ. “Apple museum” буюу “Apple-ийн музей”-г тус компанийн бүтээлүүдийн хамгийн том цуглуулга хэмээн дүгнэж байгаа юм. Уг музейд та “Apple”-ийн бүх цаг үеийн бүтээгдэхүүнүүд, ховор нандин дурсгал болон үүсгэн байгуулагч Стив Жобсын хувийн булантай танилцах боломжтой аж.