8o
Улаанбаатар хот
mobile menu

ТАНИЛЦ: Шинэ загварын IPhone 8 болон IPhone 8 Plus

2017-09-13 12:27:00

Шинэ загварын IPhone-ий захиалгыг хоёр хоногийн дараа авч эхэлнэ

Энэ  сарын 12-нд болсон iPhone-ийн үйл ажиллагааны үеэр Apple iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X зэрэг шинэ гар утаснуудаа танилцуулав. IPhone X нь өндөр зэрэглэлийн шинэ A11 чиптэй, харин iPhone 8 iPhone 8 Plus нь зарим томоохон сайжруулалтуудтай зарлагдлаа. IPhone X шиг  iPhone 8 болон iPhone 8 Plus нь бүрэн шилэн дизайнтай бөгөөд шинэ хөнгөн цагаан рамтай шилэн дэлгэцийг Space Grey, Gold, and Silver гэх хувилбаруудад байрлуулжээ. Apple нарийн болон өнгөнд нь долоон давхаргын өнгөт процессорыг ашигласан байна. Энэхүү дэлгэц нь ухаалаг утас нь дээр ашиглаж байсан хамгийн бат бөх шил аж.  Шилний загвараас гадна хоёр шинэ төхөөрөмж болох IPhone 8 (4.7 инч) IPhone 8 Plus (5.5 инч) нь өмнөх iPhone 7 болон IPhone 7 Plus-ийн ID Touch ба ерөнхий дизайнаа хадгалжээ. Уг хоёр төхөөрөмж IP67 гэх ус, тоосны хамгаалалттай бөгөөд өмнөх IPhone-ний speaker-ээс 25 хувь чанга  илүү гүнзгий басстай speaker-ээр тоноглогджээ. True Retone-ийн дэмжлэгтэй шинэ Retina HD дэлгэцүүд нь хэрэглэгчийн орчинд тохируулан дэлгэцийн өнгийг гэрэлтэй нийцүүлдэг байна .Энэхүү дэлгэц нь iPhone 7-гийн дэлгэцтэй адил гэгээтэй,  киноны стандарт өргөн өнгөт сувгийг санал болгодог.

Шинэ A11: Bionic чип нь 6-н цөмт CPU дизайн ба үйл гүйцэтгэлийн хоёр цөм нь 25 хувь хурдан.  Дөрвөн үеийн хүч чадлын цөм нь өмнөх үеийн A10 Fusion чипээс 70 хувиар илүү хурдан аж. . Apple олон үйлдэлийг нэгэн зэрэг хийх хурдыг 70 хувиар хурдасгах чадвартай 6-н цөмтөй GPU-г бүрэн ашиглаж чадах хоёрдугаар үеийн гүйцэтгэлийн удирдлагыг танилцуулжээ.  A11 Bionic нь өмнөх үеийн GPU-ээс 30 хувь хурдан байдаг гурван цөмт GPU-г агуулдаг.

IPhone 8 Plus-ийн хос 12-мегапикселийн арын камер хурдан мэдрэгчтэй, шинэ өнгөт шүүлтүүр, олон пикселс, шинэ дүрс дохионы процессортой. Дэвшилтэт пиксел боловсруулах, харанхуйд автоматаар фокус байршуулах, гэх мэт олон сайжируулалтыг хийжээ. Slow Sync-тэй шинэ quad LED True Tone Flash гэрэл нь флашийг ашиглахад орчинтойгоо илүү зохицон жигд асдаг болсон байна .

Видео бичлэгийн хувьд камер нь 4K видеог 60FPS хүртэл, 1080p удаашруулсан бичлэлийг 240FPS хүртэл авах боломжтой. Шинэ видео кодчилогч нь илүү сайн хөдөлгөөнт анализ болон real-time image ашиглан илүү чанартай видео авдаг болжээ. IPhone 8 Plus дээр Portrait Mode-д зориулсан хөрөг Lightning горимд iPhone-ийн хэрэглэгчдэд студийн гэрэлтүүлгийг Portrait photos-д ашиглах боломжийг олгожээ.  IPhone 8 болон iPhone 8 Plus нь Augmented Reality-г илүү дэмжихээр хийгджээ. Камер тус бүр нь шинэ gyroscopes болон accelerometers нь нарийвчлалтай хөдөлгөөн хийхэд зориулсан юм. Шилэн биетэй болсноор iPhone 8 болон iPhone 8 Plus нь Qi-д суурилсан индуктив утасгүй цэнэглэгчийг дэмжиж, Qi-дэмжигдсэн цэнэглэгч гудасыг ашиглан цэнэглэх боломжтой боллоо.

IPhone 8 болон iPhone 8 Plus нь 64 болон 256GB багтаамжтай.iPhone 8 Plus нь  699 ам.доллар, iPhone 8 Plus нь 799 ам.долларын үнэтэйгээр зарагдана.

Apple iPhone 8 болон iPhone 8 Plus утасны урьдчилсан захиалгыг  энэ сарын 15-22 нд албан ёсоор худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Г.Дөлгөөн

Эх сурвалж: Аpple.com

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment