Сангийн сайд Б.Чойжилсүрэн хувийн автомашиндаа улсын мөнгөөр бензин хийсэн нь илэрсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ/ мэдээллийг энд дарж үзнэ үү/.
Үндэсний аудитын газраас хийсэн аудитын шалгалтаар Сангийн яамны аппаратын 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 610,215.3 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн. Тус яам нь "Засгийн газрын цом-2016" тэмцээний бооцооны үнэ 2.0 сая, 2016 оны төсвийн төсөл батлахад хоолны зардал 1.5 сая, Амарбаясгалант хийдийн бумбаны тахилга болон бусад зардалд 4.2 сая, нийт 7.7 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь ил болоод байгаа. Түүгээр ч зогсохгүй Сангийн сайд Чойжилсүрэн болон дэд сайд нар сая төгрөгийн шатахууныг хувийн автомашиндаа хийсэн зэрэг зөрчил илэрсэн талаар бид мэдээлэл хүргэсэн. Тэгвэл энэ талаар Сангийн яамнаас мэдээлэл хийлээ. Яамны зүгээс дээр дурьдагдсан асуудалд хариулт өгөв.
Энэ талаар Сангийн яамны төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Энхбаатар хэлэхдээ:
1. Амарбаясгалант хийдийн бумбаны тахилгын хувьд: Энэ тахилга сонгуулийн өмнө болсон үйл явдал. Энэ бол зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-нд болсон. Гэтэл хэвлэлээр одоогийн сайдтай харьцуулж тавьсан нь байна.
2. Сангийн сайд Чойжилсүрэн төрийн мөнгөөр хувийн автомашиндаа шатахуун хийсэн асуудалд тайлбар өгөхдөө : Одоогоор Сангийн яаманд байгаа авто машин нь туулах чадвар муутай “Старекс” гэдэг микро автобус байдаг. Энэ машинаар сайдыг хөдөө явуулах боломж тухайн үед хязгаарлагдмал байсан. Тиймээс сайдын хувийн машинд бензин хийгээд тухайн хүний эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалах ёстой учраас гаргасан шийдвэр юм. Албан ажлаар явсан гэдгээ аудитын газрынханд тайлагнасан гэв.