8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцгой байдлын офицер эхнэрээ хэрцгийгээр хөнөөжээ

2017-04-05 16:39:00

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн онцгой байдлын албаны офицер У эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогджээ. Тодруулбал энэ ноцтой хэрэг гуравдугаар сарын 18-нд буюу Монгол цэргийн өдөр гарчээ.

Зүүнхараад үйл ажиллагаа явуулдаг цэрэгжсэн байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн болж, онцгой байдлын офицер шүүгчээр нь ажилласан аж. Тэмцээний дараа архи ууцгааж, шөнө нь гэртээ очоод эхнэрээ зэрлэгээр хөнөөжээ. Эмч нар гэрт нь ороод талийгаачийн цогцсыг харж ч чадахгүй байсан тухай мэдээлэл байна.

Онцгой байдлын офицер У сархад багагүй хүртчихдэг, уухаараа гэр бүлийнхэндээ агсам тавьдаг байсан тухай орон нутгийн иргэд ярьж байна. Түүний ах нь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албанд ажиллаж байсан нэгэн, садан төрлийнх нь хүн цагдаад нь ажилладаг гэдгийг ч нутгийн иргэд ярив.

Талийгаач эхнэр нь Зүүнхараагийн Хэрх багийн сургуулийн нийгмийн ажилтан байсан гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Худалч сайт байна даа
Яагаад худлаа юм бичээд байгаа юм бэ. Алсан нь үнэн гэхдээ архи ууж агсам тавьдаг хүн байгаагүй. Тэр өдөр л ууж гай нь таарсан. Уудаггүй хүн уугаад ухаанаа алдчихсан. Ах нь онцгойд биш хүү нь шүү дээ
2021/06/17 202.55.188.99
эсэргүү
Архи л уухаа л больчихоё л доо манайхаан
2017/04/06 202.9.43.28
zochin
alj bhaar salahgvi dee salhar amidarch chadahgvi nowsh bhaldaa
2017/04/06 150.129.140.245
Cze
Амийг амиар!!!!!!!!!
2017/04/05 78.102.141.5
Ард
Ер нь бол архи хэтрүүлж хэрэглэсэн нь гэмт хэрэг хийхэд хүргэсэн бна аымаар аохинаас эрчүүд минь хол яв
2017/04/05 66.181.182.162
Зочин
Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон юм уу Шүүх Цагдаа тогтоодог биз дээ энэ сэтгүүлч нар уу дур зоргоорой юм бичих юм аа баталгаагүй нийтлэлийг хянадаг байгууллага байна уу
2017/04/05 202.179.31.3
иргэн
Онцгой байдлын ажилтан мөн гэхдээ Офицер биш ахлагч мэдээ тавьж болно гэхдээ сайн судлах хэрэгтэй шүү
2017/04/05 202.179.31.3
t
Selengiihen ugaasaa changa shdee huuhnuudn hurtel aimaar reket
2017/04/05 27.123.214.104
зочин
Ийм зэрлэг танхай этгээдийг өчиггүй буудах хэрэгтэй
2017/04/05 203.91.115.42
зочид
цэрэг цагдаагийнхан маш хэрцгий , алуулсан нь л дуулдахаас одор тутам байнга дарамталдаг харгисууд маш олон , Сургууль нь хvн биш яргачид хvмvvжvvлж гаргаад байгаад анхаарах болоогуй юм уу??!!
2017/04/05 122.201.21.122